Хууль тогтоох дээд байгууллагад сууж буй хэрнээ охин үрээ хүчирхийлж байсан УИХ-ын гишүүн Ч.Ундрам дахин гишүүн болно хэмээн 5 дугаар тойрогт олны тархийг угаачихсан гоё үг хэлж яваа нь эмгэнэл.
Тэрбээр өөрийнх нь нэр хүнд улс даяар шалдаа уначихсан явааг мэдэж буй хэрнээ ард түмнийг тэнэг хэмээн бодож хээв нэг боловсон үг, өгүүлбэр амнаасаа унагаан Төвийн бүсийн иргэдийг доромжилж явна. Ичих нүүргүй болсон түүний энэхүү үйлдлийг иргэд дотроо шоолж “хүрээд ир чамд санал өгөхгүй, мөнгөний чинь гарз” хэмээн даапаалж байгааг Ч.Ундрам мэдээгүй яваа нь өрөвдөлтэй.
Дархан болон Төв аймагт ямар ч нэр хүнд байхгүй Ч.Ундрам Дарханаас сонгогдсон Сангийн сайд Б.Жавхланг бараадаж түүний сонгогчдийг өөртөө татахыг хичээж буй нь харагдавч тэрбээр мөнгөөр зодоод ч хамаагүй гарчихна хэмээн эндүүрч яваа бололтой.
Учир нь Ч.Ундрам 2020 оны УИХ-ын сонгуульд Сэлэнгэ аймгаас нэр дэвшихдээ УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын баруун суганд хавчуулагдаж түүнийг “гөлөг” шиг дагаж яваад гарсныг хүн бүхэн мэднэ. Тэгвэл энэ удаагийн УИХ-ын сонгууль томсгосон тойргоор явах учраас 2020 оны сонгууль шиг Сэлэнгэд Ж.Эрдэнэбатыг, Дархан Б.Жавхланг, Төв аймагт явах нөлөө бүхий хүнийг дагаж намирч яваад дахин УИХ-ын гишүүн болчихно хэмээн Ч.Ундрам сэрүүнээр зүүдэлчихсэн явна.
Хэдийгээр Ч.Ундрамд Сэлэнгэ аймаг санаанд нь багтаж буй ч Дарханы иргэд түүнд залилуулах гэнэ хонгор хүмүүс биш гэдгийг тэр тооцоолоогүй бололтой. Мэдээж тэрбээр нам дотроо мотор сайтай учраас энэ удаад Ж.Энхбаяр, Ж.Эрдэнэбат, Б.Жавхлан нарт намаас нь үүрэгдэж Ч.Ундрамыг баруун, зүүн элгэндээ чангаар тэвэрч яв гэж үүрэгдсэн. Энэхүү үүрэгдэлт ч тодоос тод харагдаж буйг нуух юун.Тиймээс Ч.Ундрам гэх эмэгтэй өөрийн хүнээ эртнээс албан тушаалд байршуулж нутгийн зон олныг татах ажиллагааг ч хийгээд эхэлсэн. Үүгээр ч зогсохгүй уул уурхай, газрын хөрс сэндийчдэг эцгийнхээ олсон мөнгийг аль хэдийнэ хэвлэлд цацаж “Ундрам мундаг шүү, гого шүү” гэх пи-араа ч эхлүүлчихсэн.
Тэрбээр хэчнээн намынхаа нөлөө бүхий хүмүүсийг тойрогт дагаж яваад төдийгүй хэвлэлээр өөрийгөө “ёстой мундаг” гэсэн пи-ар явуулаад ч амжилтанд хүрэхгүй гэдгийг багийнхан ч мэддэг ч түүний эцгийн мөнгийг талын нэг цацахыг хүссэн хүмүүс гээд хэлчихэд хатуудахгүй биз ээ.
Эцэст нь Ч.Ундрамаа гэрээ засчихаад төртэй хутгалдаач, танд дахин УИХ-ын гишүүн болох эрх байхгүй гэдэг үгийг нөхөрсөгөөр даймаар байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
ОХУ Монгол улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт 16 хувийн гүйцэтгэлтэй байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна