Манай улсын нийгэм эдийн засгийн нөхцөл тун хэцүү байгаа гэдгийг гадаад дотоодын эдийн засагчид, шинжээчид хэлсээр ярьсаар, хөрөнгө оруулах сонирхолтой нөхдүүд, түншүүд ажигласаар л байгаа.
Гэтэл улстөрчид сонгуулийн марафондоо хөтлөгдөөд тун завгүйн дээр 2024 оны эхний улирлынхаа мэдээнд тайвшраад буй бололтой. Тэрхүү тайвшруулсан мэдээгээр бол төсвийн нийт орлого нь 7.7 их наяд төгрөгт хүрч нийт зарлага нь 5.7 их наяд төгрөгт хүрсэн. Мөн эдийн засагчдын хэллэгээр бол тэнцвэржүүлсэн тэнцэл нь 1.6 их наяд төгрөгийн ашигтай гарч, экспорт 3.7, импорт 2.4 тэрбум ам.долларт тус тус хүрч, тэнцэл нь 1.2 тэрбум ам.долларын ашигтай гарсан гэж байгаа.
Уг нь яалт ч үгүй сайн мэдээ. Гэхдээ экспорт 100 орчим сая ам.доллар, тэнцэл 580 сая ам.доллароор буурсан гэдэг нь аюултай мэдээ. Яагаад гэвэл хүссэн ч эс хүссэн ч манай улсын эдийн засаг Хятад улсаас бүрэн хамааралтай. Чухамдаа бол өмнөд хөрш маань хэр их нүүрс худалдан авахаас шалтгаална гэсэн үг.
Гэтэл улстөрчид өнөөдөр энэ тухай бодох нь битгий хэл 2 сар орчмын дараа болох сонгуульд ялах тухай бодож өдрийн бодол, шөнийн зүүд болж байгаа нь нууц биш.
Товчхондоо бол улстөрчдөд сонгуульд ялах нь л сонин болохоос сонгогчдын амьдрал сонин биш байхгүй юу.
Тэд 60 гаруй хоногийг сонгуульд анхаарч, гол хүчээ тэнд л төвлөрүүлнэ. Харин дараа нь эдийн засгаа ямар ч хамаагүй аргаар өөд татна гэсэн бодолтой байгаагаа ч нууж хаахгүй байгаа.
Гэхдээ сонгуульд яллаа ч цаг хугацааг, өнгөрснийг нөхөж чадахгүй нь гашуун үнэн. “Тэнэг хүн магтаалдаа живдэг” гэдэг шиг улстөрчид болоод эрх баригчид “2023 онд Монгол Улс 14 сая тонн нүүрс экспортлосон бол 2024 оны зөвхөн эхний улиралд 18 сая тонныг экспортолж рекорд тогтоосон” гээд сагсуурч сагаж байна.
Харамсалтай, бас үнэн гэвэл экспортолсон нүүрсний хэмжээ өссөн ч үнэ нь буурсан гэдгийг ухаж ойлгохгүй хүмүүс чинь сонгуулийн дараа эдийн засгаа өөд нь суга татна гэж ярихаас ч яах билээ, хөөрхийс.
Харин 2 сар орчим хугацаанд эдийн засаг уруудна. Тун товчхондоо бол дундаас доош амьдралтай ард иргэдийн хувьд сөхөрч мөлхөх, зарим нь бүр амь тавих хэмжээнд ч хүрнэ. Тиймээс сонгуульд ялахыг чухалчилж буй улстөрчдийг өвдөг шороодуулах нь чухал.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АН-ын ҮБХ-ны 28 гишүүнийг нэгтгэсэн “Новекс” клуб улс төрийн фракц болсноо зарлалаа
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
202.9.41.17
угаасаа тийм л гарууд байдаг ш дээ, тэрийг нь мэдэхгүй биш, хүмүүс мэддэг л баймаар юм, гэтэл дахин дахин сонгоод байдаг нь ёстой ойлгомжгүй
Хариулах