Сэлбэ голоос 50 орчим насны эмэгтэй хүний цогцос олджээ

Moderator
2024/04/19

“Ар согоот” гэдэг газар буюу “Сэлбэ” голын уснаас 50 орчим насны эмэгтэй хүний цогцос олджээ.

Тодруулбал, Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо, “Ар согоот” гэдэг газар “Сэлбэ” голын усанд 1 эмэгтэй хүнийг цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 04.18-ны өдрийн 20:04 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход "Сэлбэ" гол /эргээс 3 метр, 80-90 см гүн/-д нэр, хаяг тодорхойгүй, 50 орчим настай, эмэгтэй хүний цогцос байсныг 15 минут ажиллан гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 117.111.14.218
    2024/04/20

    Саяхан 1 эмэгтэй хайгаад байсан биз дээ гэрийнхэнтэйгээ холбоогүй сар гаран болсон гээд байсан эмэгтэй юм болов уу

    Хариулах
  • 202.55.188.91
    2024/04/20

    Yj ood bolson um

    Хариулах