Сая төгрөг зээлдүүлбэл эргэлтэд оруулаад 2 сая болгож өгнө. Таван сая төгрөгийг 10 сая болгож өгнө...” гэх чихэр жимснээс ч амттай зард хууртагсад бол “Бэлтэс мөрөн”-гийн хохирогчид.
Товчхондоо бол “Бэлтэс мөрөн”-гийн эл хэрэг гэнэн итгэмтгийдээ бус “Шуналын гал нь дүрэлзсэн нөхөд”-өөр наадчихсан гэж олны зүгээс үздэг, ярьдаг. Хатуу, бүр дургүй хүрмээр, бүр хүний мөсгүй, жудаггүй, хүний зовлонгоор наадсан увайгүй…” энэ тэр гэж хэлэх л байх. Хэлэг хэлэг, хатуу ч гэсэн үнэн үг гэдэг чинь угтаан бол энийг л хэлээд байгаа юм шүү дээ.
Маргааш буюу 4 дүгээр сарын 18-нд “Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
Гэхдээ залилагчид зүгээр өнгөрчихнө гэж бодож буй бол өрөөсгөл тэд хүмүүсийн ирээдүйд итгэх итгэлийг ч бас үгүй хийж, сэтгэл санаа, эрүүл мэнд, эдийн засгийн маш том гэмт хэрэг үйлдсэн тул зүгээр өнгөрөхгүй нь тодорхой.
Эл хэргээс болоод айл гэрийн амьдрал салж сарниж, амьдралынхаа ид үед яваа залуус амь насаа егүүтгэхийг оролдсон нь ч бий. Тиймээс тэд ялаас мултрах учиргүй.
Залилагчид буюу гэмт хэрэгтнүүд Хөвсгөл аймагт 2021 оны 4 дүгээр сараас эхлэн “Нэмэх даатгал” гэх тэтгэврийн даатгалын бүтээгдэхүүнийг олон нийтэд санал болгох замаар залилангийнхаа ажлыг эхлүүлэхдээ, тэтвэгврийн хаамжийн, группийн хүмүүсийг хамруулж эхэлсэн ч шуналдаа хөтлөгдөн хүрээгээ тэлсэн гэдгийг мэргэжлийн байгууллагууд шалгаж тогтоосон бөгөөд залилагчид 13 мянга орчим иргэнээс мөнгө авч, 2549 иргэнд 45.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байдаг.
Галзуу, ухаан санаа нь солиорсон л биш бол хүнээс 1 сая төгрөг зээлчхээд эргүүлээд 2 сая төгрөг болгоод өгөх хүн байх уу...?
Бусдын шунал, хүсэл дээр дөрөөлсөн “Хадгаламж зээлийн хоршооны хэрэг”, “Казахстаны иргэний залилангийн хэрэг”, “Бэлтэс мөрөн”-гийн хэрэг гэх зэргээр хүрээгээ тэлсээр л байна.
Эдгээр залилангуудын жижиг хувилбарууд нь манай улсад “Сүлжээ” нэрээр өчнөөн төчнөөнөөрөө байж л байгаа. Харамсалтай нь тэр сүлжээнд “Хамгийн сайн найзууд, ах дүү, эхнэр нөхөр, хамаатан садан, олны танил нөхөд гэх зэргээр “ГИНЖИН УРВАЛ”-д орчихсон тул заргалддаггүй шиг “Бэлтэс мөрөн”-гийн хэрэг ч бас тэгсхийгээд замхарч мэдэх л юм. Учир нь бараг 3 жилийн нүүр үзэж буй учраас олны итгэл ийнхүү алдарч буй хэрэг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
ОХУ Монгол улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт 16 хувийн гүйцэтгэлтэй байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна