Аливаа байгууллагыг толгойлно гэдэг тийм ч амар ажил биш гэж ихэнх хүн хэлдэг. Тэр тусмаа албан тушаалтнууд.
Тэгвэл мэргэжлийн байгууллагууд мэргэжлийн боловсон хүчнээр гачигдаагүй цагт ажил нь явдаг журмаараа явдаг, өө сэв гарах нь ч ховор байдаг. Товчхондоо бол тухайн албан байгууллагыг толгойлно гэдэг нэг их толгой өвтгөөд байх том ажил биш гэчихэд хэтийдсэн болохгүй.
Үүнийг өгүүлэхийн учир нь Онцгой байдлын байгууллагаас “Эрүүл мэндийн байгууллагын барилга байгууламж”-д шалгалт хийсэн байна. Улсын хэмжээнд хийсэн эл шалгалтад 600 орчим барилга байгууламжийг хамруулахад 3218 зөрчлийг илрүүлсэн бөгөөд эдгээр зөрчлөөс хамгийн их анхаарал татаж байгаа нь “…галын аюулгүй байдлыг хариуцсан албан тушаалтныг томилоогүй, ААН, байгууллагын галын аюулгүй байдлыг хангахад, шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгаагүй” зэрэг зөрчил нэлээд илэрсэн байна.
Мөн ажилтан, алба хаагчдыг гал түймрээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, гал түймэр унтраах арга ажиллагаанд сургах, мэдлэгийг нь дээшлүүлэх арга хэмжээ аваагүй, галын аюулгүй байдлын дүрэм, гал түймэр унтраах шуурхай төлөвлөгөөг байгууллагын хэмжээнд боловсруулж, эрх бүхий этгээдээр баталгаажуулаагүй, боловсруулсан шуурхай төлөвлөгөөндөө тодотгол хийгээгүй зэрэг зөрчил давамгайлж байсан байна. Төсөвтөө зардлаа тусгаагүй газраас эдгээрийг биелүүлнэ гэж горьдох ч хэрэггүй биз.
Гэхдээ сонсоход энгийн юм шиг хэрнээ “Галын аюулгүй байдлыг хангахад, шаардагдах зардлаа жил бүрийнхээ төсөвт тусгаагүй…” тийм мэдлэг муутай дарга, санхүүгийн ажилтантай байгууллагын ажил хэрэн явагдаж байгаа нь ч ойлгомжтой юм.
Тиймээс л “Чухал зардлаа төсөвтөө тусгадаггүй дарга нар байгууллага толгойлж чадах уу” гэж асуугаад байгаа юм. Тэгээд ч эл асуудал ЭМ-ийн байгууллагуудад байгаа нь тун тоогүй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
ОХУ Монгол улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт 16 хувийн гүйцэтгэлтэй байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна