"Эмийн сонсгол"-оос айх хэрэггүй

Moderator
2024/04/16

“Ковид тусаад эмнэлэгт очиход авсан шинжилгээгээр сахартай гэж гарсан. Нас жаахан ахимаг, дээр нь ковидтой, бас сахартай гарсан болохоор эмнэлгийнхэн айсан. Харин би хувьдаа “сахар”-тай  гэдгийг нь нэг их хүнд хүлээж аваагүй шалтгаан нь шууд амь насанд хүрчихнэ гэж бодоогүй  бөгөөд ковидоо л хүндрүүлчихгүй юм сан гэж бодож байсан.

Эмнэлгээс гарах хүртэл сахар нэг их өгсөөгүй тул “Дотоод шүүрлийн эмчийн хяналтанд ор” гэсэн. Үнэндээ одоог хүртэл тэр хяналтанд нь орсон ороогүй эсэхээ ч мэдэхгүй л яваа. Хяналтанд нь орох гээд цаг авч дугаарласаар ороход “ Та ийм их жингийн илүүдэлтэй юм чинь сахартай байхаас аргагүй. Жингээ хас. Ядаж 10 кг хасаад ирээрэй…” гэсэн.

Жин хасах гэсэн бил үү, Тураах тухай асуусан бил үү, юу билээ… Миний найз хүүхнүүд надтай адилхан л  жинтэй. Өндөр нь ч адилхан. Тэгтэл тэд нар сахаргүй ш дээ…” гэж бодоод л гарсан. Дахиад тэр эмнэлэг рүү зүглээ ч үгүй.  Жор мэдэхгүй ламаас зовлон үзсэн чавганц дээр…” гэгчээр зовлон нэгтэй нөхдөөсөө л энэ өвчнийхөө тухай мэдээллийг авч, тэдний заавраар л  явна.

Аан тийм, өрхийн эмчдээ үзүүлээд “Метфорфин” гэдэг эмийг 500-тайгаас нь эхлээд 800, одоо 1000-тайг ууж байгаа. Тэр залуухан бүсгүй надад “Сандрах хэрэггүй ээ. Нойр хоолоо тохируулаад, ядрахгүй, стресстэхгүй байхад нэг хэмжээнд бариад байж болно. Бас сахаргүй  болсон тохиолдол ч олон бий шүү…” гэж зөвлөсөн нь  одоо ч сэтгэл өег байдаг юм…

Ганц бие тул хоол цайгаа тохируулаад 6.2- 6.6-тай л байдаг байлаа. Гэтэл  сүүлийн үед сахар маань  өсөх хандлагатай болоод байгаа. Иддэг хоолоо л идэж байхад шүү дээ. Өрхийн эмчдээ хэлж эмээ өөрчлөх тухай бодож байтал ЭМИЙН СОНСГОЛ”-ыг сонсоод айх ч шиг. Сар бүр бичүүлж авдаг, үнэгүй эм маань  тийм муу эм юм гэж үү… Одоо тэгээд яах болж байнаа гэж бодсоор өнөө өглөө сахраа үзэхэд 9.3 хүрчхэж. Одоо би яах вэ…” гэж нэгэн иргэн бичиж.

“Үнэхээр тийм чанаргүй эм оруулж ирдэг гэж үү…” гэх асуулт урган гарах нь тодорхой. “Цагаан тахал” гэгддэг энэ өвчин сүүлийн үед бүр залуужиж сургуулийн жаахан хүүхэд хүртэл өвчлөөд байгаа. Ард иргэдийн дунд энэ мэт өвчлөл  газар авч байхад “ЭМИЙН СОНСГОЛ”-оор ташуурдаж байна” гэж олны зүгээс  үзэх хандлага илэрч байна. 

Гэхдээ бид одоо л ярихгүй бол болохгүй гэдгийг ойлгож тэвчих хэрэгтэй.

Тэгээд ч сүүлийн 3 жилд гэхэд эмийн сангийн тоо хагас саяар нэмэгдэж, Монгол Улсын эмийн төсөв 100 тэрбумаар нэмэгдчихээд байхад оновчтой, зөв зүйтэй шийдэлд хүрэх нь тун чухал юм. Тиймээс “ЭМИЙН СОНСГОЛ”-оос айх, муулах хэрэггүй юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна