2023 оны аравдугаар сарын 3-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумаас 12 настай охиныг такси үйлчилгээнд явж байгаа мэтээр хууран мэхэлж машиндаа суулган хүчээр авч явж хүчирхийлэн улмаар гэмт хэргээ нуун далдлах зорилгоор хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан.
Улмаар гэмт хэрэгтэн Г-д холбогдох хэргийг 2024 оны хоёрдугаар сард яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Тэгвэл өнөөдөр /2024.04.16/ түүнд холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан болно.
Прокуророос Г-д хүн хулгайлах, хүчирхийлэх, хүнийг алах гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн юм.
Тэгвэл Г-д бүх насаар нь хорих ял өгч магадгүй байна. Учир нь, түүний буруутгагдсан зүйл ангиуд нь дараах ялтай.
-Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 2.7-д зааснаар бага насны хүүхдийг алсан бол 12 жилээс 25 хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.
- Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол 12 жилээс 25 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АН-ын ҮБХ-ны 28 гишүүнийг нэгтгэсэн “Новекс” клуб улс төрийн фракц болсноо зарлалаа
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
202.21.112.122
hvn vhched bhad 12 jilin yal ogch tenegthewde
Хариулах