Л.Гантөмөрт хиншүүгээс өөр юм олдсонгүй

Moderator
2024/04/09

Ардчилсан нам өчигдөр (2024.04.08) Бүтэн Монгол-Бүрэн Ардчилал уулзалтаа Эрдэнэт хотод хийжээ. Энэ үеэрээ АН-ын дарга Л.Гантөмөр машиндаа УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг суулгасан нь эрдэнэтчүүдэд таалагдсангүй. Иргэд “Танай намд хиншүүгээс өөр юм олдохгүй гэж үү, хиншүү юу хийж яваа юм бэ” гэж ихэд эгдүүцжээ.

“Популист”, худал уран илтгэгч, хиншүү гэх тодорхойлолттой, хэзээнээс нам, эвсэл дамжиж, тойрог солиод сурчихсан, аль наашаа гэсэн улстөрчийн “өвөрт” өөрөө гүйгээд орчихдог  С.Ганбаатар энэ удаад Ардчилсан намын даргын машинд суусан нь АН-аа ч, өөрийгөө  ч, Л.Гантөмөрийг ч муухай харагдуулсан нь энэ. АН-ын дарга Орхоноос сонгогдсон Н.Алтанхуягийгаа дагуулж очсон бол арай дөнгүүр байх байлаа. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна