Халдварт Өвчин Судлалын Үндэсний төвийн Ерөнхий захирал Ж.Байгалмаагаас Элэгний Д вирустэй өвчтөн хэрэглэгдэх эмчилгээ болон оношилгооны талаар тодрууллаа. Тэрээр "2023 оны "Элэг бүтэн" хөтөлбөрт тусгагдсан санхүүжилтийг элэгний Д вирусийн эмчилгээ, оношилгооны чадавхийг бэхжүүлэх үйл ажиллагаанд зарцуулах чиглэл өгсөн. Үүнтэй холбоотойгоор хэрэгжилтийг хангах ажил ХӨСҮТ дээр явагдсан.
Энэ хүрээнд элэгний Д вирустэй өвчтөнүүдийн эмчилгээнд зарцуулагдах эмийн худалдан авалтын үйл ажиллагааг манай эмнэлэг дээр зохион байгуулж байна. Элэгний Д вирустэй өвчтөн өмнө нь 17 сая төгрөгийн өртөгтэй тариаг өөрсдөө авч хэрэглэдэг байсан бол өнөөдөр "Элэг бүтэн" хөтөлбөрийн хүрээнд тус тариаг үнэ төлбөргүй хийлгэх боломжтой болсон.
Үүнээс гадна манай эмнэлэг улсын эмнэлгийн хэмжээнд анх удаа элэгний Д вирусийн оношилгоог хийх зорилгоор 1,8 тэрбум төгрөгийн оношилгооны тоног төхөөрөмжийг худалдан авч, эмч, мэргэжилтнүүдээ бэлтгээд явж байна. Ингэснээр иргэд ЭМД-аараа элэгний Д вирусийн шинжилгээг үнэ төлбөргүй өгөх боломжтой болох юм." хэмээлээ.
ХӨСҮТ нь улсын хэмжээнд халдварт өвчний оношилгоо, эмчилгээ, тандалт, сэргийлэлт, урьдчилан сэргийлэлт, эрдэм, шинжилгээ судалгааг хариуцаж ажилладаг мэргэжлийн төв байгууллага. Бусад эмнэлгүүдээс ялгаатай тал нь оношилгоо, эмчилгээг хийхээс гадна хяналт сэргийлэлт буюу нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг өвөрмөц байгууллага юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АН-ын ҮБХ-ны 28 гишүүнийг нэгтгэсэн “Новекс” клуб улс төрийн фракц болсноо зарлалаа
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
202.126.88.175
Ymar saihan medee wee bayrallaa ????????????
Хариулах