Том гүрний том зодоонд монголчууд өртөж эхэллээ

Moderator
2024/03/27

Дэлхийн нөхцөл байдал сүүлийн 10 орчим жилд огцом өөрчлөгдөж том гүрнүүд хоёр гурав хуваагдаж өөрийн нөлөөллийн бүсээ базаж эхэлсэн. Украины дайнаас болж Орос улс барууны ертөнцтэй ил тодоор дайсагнаж бүр том дайны эрмэгт хүрээд байна. Хятад дэндүү томорч нөлөөлөл нь огцом нэмэгдэж АНУ-тай шууд шөргөөцөлдөж эхэллээ. 

Ийм нөхцөлд нөгөө “халиуны зулзага” Монголыг бүх талаас зулгааж байна. Украинд болж байгаа дайнд дундын байр суурьтай байгаад Орос асар их дургуйцэж бензин цахилгаанаа хязгаарлаж нэг дохио өгсөн.

Хятадууд ч гэсэн үе үе нүүрсний экспортоо багасгаж боомтоо заримдаа нээж, заримдаа хаагаад байгаа. Бас л АНУ эсвэл Оросын дагаад явчих вий гэдгээс болгомжлуулж сануулж байгаа хэрэг.

Харин АНУ эдийн засгийн хувьд монголчуудад нөлөөлөл багатай болохоор өөр аргаар үзэж байгаа бололтой. Саяхнаас Сү.Батболдын гэдэг нь хаана ч нотлогдоогүй нэгэн Солонгос бизнесмены байрыг нь хураах иргэний маргааныг дахин үүсгэсэн мэдээ гарсан. Хэдэн орны шүүхээр тэр дотроо Нью Йоркийн дээд шүүхээр хэлэлцэгдээд анх гомдол гаргасан хүмүүс нь улс төрийн зорилготой байсан гэдэг нь ил тод харагдаад асуудал нэгэнт шийдэгдсэн иргэний маргааныг дахин сөхдөг нь ямар зорилготой билээ? 

Дэлхийн том гүрнүүдийн хагаралд Монгол дундын байр суурьтай байгаад бас л дургүй байгаа юм болов уу даа. Таван толгойн орд газрыг авахаар Оросын ч олигархууд, Хятадын  Шэнхуа ч, Америкийн Пийбоди зэрэг байж болдог хамгийн том компаниуд улайран дайрч байсан. Яг Сү.Батболдыг Ерөнхий сайд байхад нь ид тэмцэл өрнөж эцсийн дүндээ Таван толгойг алинд нь ч өгөөгүй. 100 хувь Монгол төрд авч үлдсэн. Бас бүр дээрээс нь монгол иргэн бүрт хувьцаа тарааж өгөөд дараа дараагийн шуналтай дарга нар элдэв буруу алхам хийхээс хаасан. Нэгэнт ард түмний өмч болгоод хувьцааг нь тараасан ордыг өөр гүрний эзэмшилд өгөх боломжгүй болгож түгжсэн. Өнөөдөр энэ орд л улсаа тэжээж олон арван мянган хүн, компани ажилтай орлоготой, төрөөс цалин тэтгэвэр нэмэхтэйгээ байгаа. Тухайн үед нь аль нэгэнд нь саймширч яаж өгөөд тавиад туучаагүй юм, Монголын заяа гэж бас байдаг бололтой. 

Украины дайн, АНУ Хятадын шөргөлцөөн дээд цэгтээ хүрч байгаа өнөөдрийн нөхцөлд Монгол ийм дундын байр суурьтай байгаад дуртай гадныхан ч алга бололтой. Аль нэг талд нь орж дагалдан болохыг бүгд л шаардаж байгаа бололтой. Үүний нэг үзүүлэн болгоод яг сонгуулийн өмнө нь шүүхээр нэгэнт шийдэгдсэн Сү.Батболдын нэр нь хавчигдсан иргэний маргааныг дахин сэргээхээр шийдсэн юм болов уу даа. 

“Щвейцар лугаа адил” дундын байр суурьтай улс байх аль Данзан Ерөнхий сайдын мөрөөдөл ч тун хатуухан юм даа. Тийм байлгах гэсэн үеийнхэндээ ч хатуу юм. Гэхдээ яалтай билээ дээ, Монголын заяа түшинээ…


Сэтгэгдэл (30)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.218.61
    2024/04/13

    Хятадын билүү нэг компанид 5толгойг зарцан байхад нь Сү худалдаж аваад дараа нь улсад өгсөн ш дээ.

    Хариулах
  • 66.181.160.116
    22 цагийн өмнө

    Сү гийн суганы үс .сү бол үндэстнээсээ урвасан хулгайч!! Ах дүүгээрээ нийлж нүүрс хулгайлсан бузарууд!!

    Хариулах
  • 202.55.188.40
    2024/03/28

    Сү Батболд хулгайч хүн шүү.

    Хариулах
  • 66.181.186.252
    2024/03/28

    Хөөрхий Том гүрнүүдийн Монголоороо оролдож тэр дундаа хэн ч мэдэхгүй луйварчиг ашиглаж бн гэнэ!!! Одоо наад тархи угаалт чинь улиг болсон шүү!!! Луйварчидаа!!! Женко ч Сү нь ч увайгүй л нэг луйварчидаа шүү дээ!!! Крмааны хулгайчидаас ялгарах шинж тэмдэг байхгүй

    Хариулах
  • 103.212.118.83
    2024/03/28

    Tavan tolgoigoo awch uldeed, irged nogdol ashig hurteed ug n ch bas bolomjiin shvv

    Хариулах
  • 73.134.0.240
    2024/03/27

    Jenkog bodvol tavan tolgoig irgeddee huvitsaa bolgood taraajee jenko pizd bol eh ornoo tonoson hogiin tagjgar gulug

    Хариулах
    • 202.126.91.36
      2024/03/28

      Ичсэн нэрэндээ л өгсөн.намбарын Энхбаяр ерөнхийлөгч байхдаа ард түмэндээ өг гээгүй бол хуваагаад идчих байсан.ккк.чи сонсоогүй юм шиг

  • 59.153.113.132
    2024/03/27

    АНУ хууль чанга учир баримтгүй юм ярихгүйээ.Сү гийн хийсэн ажил мөнөөс мөн.одоо бусадруу чихэх нь луйварчин чинь

    Хариулах
  • 202.55.188.100
    2024/03/27

    сү сүг ч тийм шударга сайн хүн ч бишээ 00 цаас авах мөнгө өгөөд хэдэн юм бичүүлж дэн

    Хариулах
    • 202.55.188.100
      2024/03/28

      paparzzi iim hogiin karmani hog bsiimuu

  • 59.153.112.229
    2024/03/27

    Бороо гоулдоос 40 тонн алт авсанаас 9 тонныг татваргүй хувьдаа автсаныг илчилсэн ня-бог төд удахгүй алсан байгаа шүү

    Хариулах
  • 202.126.91.3
    2024/03/27

    Su batboldiin suga uuu chii

    Хариулах
    • 202.55.188.100
      2024/03/28

      harin tiin suganii us n bj

  • 202.9.47.10
    2024/03/27

    ХАРИН ЖИНХЭНЭ МУУГ ЧИНЬ ҮЗЭЭД БАЙГАА ХӨРӨНГӨТЭЙ ХҮМҮҮС РҮҮ ДАЙРАЛТ ХИЙГЭЭД БАЙГАА ХҮМҮҮС ЧИНЬ ӨӨР ХҮМҮҮС

    Хариулах
  • 202.9.47.10
    2024/03/27

    УЧИР МЭДДЭГ ХҮМҮҮС ТАВАН ТОЛГОЙД ГАНЦ МОНГОЛДОО АВЧ ҮЛДСЭН ГАНЦ ХҮН. ЭХ ОРОНЧ ГЭДЭГ ЮМ БИЛЭЭ. БУСДЫН БИ МЭДЭХГҮЙ НАДАА ХАМААГҮЙ ГЭХДЭЭ МОНГОЛЧУУДЫГ ЗОВОХ ЦАГТ 5 ТОЛГЙН ХУВЬЦААНААС ӨӨР ХЭРЭГ БОЛСОН ЗҮЙЛ ҮНЭНДЭЭ АЛГА КОВИД ҮЕР ӨГСӨН САЯ ӨГЛӨӨ

    Хариулах
  • 122.201.31.218
    2024/03/27

    Сү батболдоос жаахан үйрмэг долоочихож энэ сэтгүүлч

    Хариулах
    • 202.9.47.10
      2024/03/27

      ҮГҮЙ ЮМ БИЛЭЭ. ЗҮГЭЭР ХҮНИЙГ ҮЗЭН ЯДАЖ БОЛОХГҮЙ УЧИР МЭДДЭГ ХҮМҮҮС ТАВАН ТОЛГОЙГ ГАНЦ МОНГОЛДОО АВЧ ҮЛДСЭН ЭХ ОРОНЧ ХҮН ГЭДЭГ ЮМ БИЛЭЭ БУСДЫН БИ МЭДЭХГҮЙ НАДАА ХАМААГҮЙ

  • 202.55.188.122
    2024/03/27

    Сонгууль болох дөхөхөөр харлуулж, угааж байж өрсөлдөх гэдэг энэ улиг болсон арга хоцрогдсон ш дээ

    Хариулах
  • 66.181.186.180
    2024/03/27

    Пээ танай сайт чинь Батболдын эзэмшил юмуу блок хийлээ төвөг

    Хариулах
  • 112.72.11.250
    2024/03/27

    Иргэн болгон ноогдол ашиг авах болсон сайн зүйл хийсэн дээ

    Хариулах
  • 202.126.91.16
    2024/03/27

    өөрсдийгөө аймар гоё хүн шиг бичүүлж нтр. хамгийн хэрэгтэй хэсгийг нь аваад ашиг багатай хэсгийг буцааж өгсөн гэж өөрсдийгөө дөвийлгөж халхавч хийгээд байда????????????

    Хариулах
  • 202.55.180.217
    2024/03/27

    Tii sh d. Ashgui yaj ter TT n MGL.d uldsiin. Songuuli dohhoor uiddimuu yadiin gemeer l yum bolhiim daa.

    Хариулах
  • 112.72.8.146
    2024/03/27

    Таван толгойг авч үлдсний хүчинд иргэн бүр ногдол ашиг авч байна штэ. Муу юм болохоор л хойд гэрийн хар овоохой гэдэг шиг энэ хүнрүү дайрахаа больмоор юм. Учрыг олохгүйгээр хүн бүрлүү дайрдаг хар масс байх юмаа

    Хариулах
  • 202.9.46.35
    2024/03/27

    Хийсэн юмтай хэлэх үгтэй төвшин хүн аандаа тэгээд цаг хугацаа харуулна дөө харуулсаар ч ирсэн!!!!

    Хариулах
    • 78.55.111.229
      2024/03/28

      Өө хөөрхий юм ойлгохгүй бол дуугай бгаач

  • 202.9.46.35
    2024/03/27

    Сонгууль ойртохлээр гэнэт ухаарсан юм шиг биенээ пойлдоод унах юм даа цэвэр шударгаар хийсэн зүйлээрээ өрсөлдөж болддоггүй юмуу үнэндээ тэгээд эртнээс л ийм улиг болсон гүжир гүтгэлэг явж л байдаг байсан одоо ч бүр дөчирч байндөө зүгээр болимоор юм!!

    Хариулах
  • 202.55.188.105
    2024/03/27

    yadagch baisan toviig sahisan deer oros hitad 2t negl atguulval duusna

    Хариулах
  • 202.55.188.101
    2024/03/27

    Neeree tiim bh shuu! Mongolchuud bid ukhaantai bmaar bna aa

    Хариулах
  • 202.55.188.109
    2024/03/27

    Юун шүүх хэргийг хаах, Хүрэлсүх нэхэмжлэлийг буцааж татаад ичсэндээ огцорсон

    Хариулах
    • 66.181.161.155
      2024/03/27

      Бүлт бүлт ярих юм аа 5 улсын шүүх дээр ялсан