НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2011 онд жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг Дэлхийн Дауны Өдөр болгон тунхаглаж энэ өдөр дауны хам шинжийн талаар зөв ойлголт түгээх, дауны хам шинжтэй хүмүүсийг нийгмийн бүх шатанд тэгш оролцуулан тэдний аз жаргалтай, утга дүүрэн, зорилго тэмүүлэлтэй амьдрахад хүн бүрийн оролцоо чухал болохыг таниулах зорилготой өдөр юм.
Энэ өдөр уг өвчний талаарх нэгдсэн ойлголтыг уншигчдад хүргэхийн сацуу хэрхэн оношлох боломжтой талаар “Өөжинмед” үр шилжүүлэн суулгах төвийн “Удам зүйн лаборатори”-н эрхлэгч Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа.
Дауны хам шинжтэй хүмүүсийн тухай хүмүүс бүрэн сайн ойлголт байдаггүй. Юуны өмнө энэ өвчний тухай товчхон ойлголт өгч болох уу?
Хүн 23 хос хромосомтой байдаг бол 21 дэх хромосом гурав болох үзэгдлийг дауны хам шинж гэж нэрлэдэг. Дауны хам шинж нь өвөрмөц царай төрх болон оюун ухааны удаан хөгжлөөр илэрдэг. Дауны хам шинжтэй насанд хүрсэн хүний дундаж IQ 50 байдаг нь оюун ухааны хувьд 8-9 настай хүүхэдтэй адил байдаг гэсэн үг.
Уг хам шинж юунаас болж үүсдэг юм бэ?
Судалгаанаас авч үзэхэд эмэгтэйн нас 35 ба түүнээс дээш үедээ жирэмсэн болох үед хромосомын өөрчлөлттэй ураг тээх магадлал илүү өндөр болдог. Энэ үед эсийн хуваагдал, хромосомын үл салалт зэрэгт гажуудал үүсэж эхэлдэгтэй холбоотой. Нөхөн үржихүйн насны ээж дауны хам шинжтэй хүүхэд төрүүлэх магадлал 1000-д 1 байдаг бол 35 настайд 300 ээж тутамд 1, 40 настайд 100 ээж тутамд 1 гэх мэтчилэн эрсдэл өсөөд явдаг.
Манай улсад уг өвчнийг ямар шатанд нь оношлох боломжтой байдаг вэ?
Манай улсад хромосомын эмгэгийг ураг 9-12 долоо хоногтойд цусны шинжилгээгээр анхан шатанд нь илрүүлнэ. 12-13 долоо хоногтойд ЭХО-р ургийн шилэн хүзүүний арын зайг хэмжин эрсдэлийг тодорхойлдог. Хэрэв эрсдэл өндөр гарсан тохиолдолд ураг орчмын шингэнийг авч шинжилдэг нь нийтлэг оношилгооны арга юм. Гэхдээ нөхөн үржихүйн туслах технологи эрчимтэй хөгжиж, жирэмслэхээсээ өмнө үр хөврөлийн шатанд оношлох боломжтой болсон.
Жирэмсэн болохоосоо өмнө оношилно гэхээр сонирхолтой юм. Энэ нь ямар арга байдаг вэ?
Манай “Өөжинмед” үр шилжүүлэн суулгах төв 2018 онд үр хөврөлийн удам зүйн лабораторийг Монгол улсдаа анх удаа байгуулж, үр шилжүүлэн суулгах эмчилгээний явцад тухайн үр хөврөлийг ээжийн умайд суулгахаасаа өмнө PGT-A буюу хромосомын тооны өөрчлөлтийг шинжилж Дауны хам шинж, Эдвардсын хам шинж, Патау хам шинж гэх мэт олон өвчнийг оношлох боломжтой болсон.
Ингэснээр хосууд жирэмсэн болохоосоо өмнө үр хөврөлийн хромосомын тооны мэдээллийг авахаас гадна тухайн үр хөврөлийн хүйсийг урьдчилан мэдэх боломжтой. Өөрөөр хэлбэл эрүүл, бас хүссэн хүйсний хүүхдээ сонгон суулгуулж төрнө гэсэн үг.
PGT-A шинжилгээний тухай бага зэрэг дэлгэрүүлбэл?
PGT-A буюу суулгалтын өмнөх үр хөврөлийн генетикийн шинжилгээ нь дэлхий дахинд сүүлийн 30 орчим жилийн хугацаанд хурдацтай хөгжиж байгаа салбар юм. Уг шинжилгээг лабораторийн нөхцөлд үр тогтоосон үр хөврөлийн хамгийн гадна талын давхаргаас маш бага хэмжээний эсийг лазерын тусламжтай авч шинжилдэг. Манай лаборатори генетикийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч Америк улсын Illumina компаний урвалж оношлуур, аппарат тоног төхөөрөмжийг ашиглан шинжилдэг.
Тус шинжилгээг хийлгэхэд сөрөг нөлөө болон эрсдэлтэй тал байдаг уу?
Манай эмнэлгээс Япон улсад тусгайлан бэлтгэгдсэн эмбриологчид тухайн үр хөврөлд хамгийн аюулгүй аргаар шинжилгээг авч дэвшилтэт технологиор шинжилгээг хийдэг бөгөөд бүх шатны судалгаагаар үр хөврөлд ямар нэгэн эрсдэл байдаггүй гэж үздэг. Өмнө дурдсанаар энэ салбар маш эрчимтэй хөгжиж байгаа. Манай Өөжинмед үр шилжүүлэн суулгах төв удахгүй үр хөврөлд огт хүрэлгүйгээр дээрх шинжилгээг хийх аргыг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.
Сонирхолтой мэдээлэл өгсөн танд баярлалаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
ОХУ Монгол улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт 16 хувийн гүйцэтгэлтэй байна
202.55.188.104
үнэхээр ач тустай шинжилгээ байна . мундаг юм аа амжилт
Хариулах66.181.161.153
Eruul mendiin iim medeelliig sain tugeej baih heregtei. Daunii syndrom emchlegddeggui ch uridchilan sergiiileh bolomjtoi bsan ym bnashdee.
Хариулах42.200.20.223
Amjilt husie, saihan yariltslaga boljee
Хариулах112.72.2.194
Super
Хариулах180.243.0.216
Сонирхолтой юмаа. Анагаах ухаан улам бүр төгс болоод байна шүү. Амжилт хүсэе!
Хариулах