Сүүлийн үед дулаарч тэр хэрээр элдэв янзын үнэр танар ч үнэртэж эхэлж буй. Ихэнхдээ Төв цэвэрлэх байгууламжийн лаг үнэртэж байгаа гэх үү дээ.
Одоо ч дулаараад ирэхээр улам их үнэртэх нь ч тодорхой, гэж нийслэлчүүд бараг л эвлэрээд байгаа. Гэхдээ бид тун удахгүй шинэ цэвэрлэх байгууламжтай болно. Жил хүрэхгүй хугацааны дараа буюу 2025 оны эхний улиралд ашиглалтад орно гэж байгаа.
Олон жил яригдсаар одоо л ид ажил нь өрнөж буй Төв цэвэрлэх байгууламжийг зүгээр нэг байшин, орон сууцны хороолол барьж байгаа юм шиг барьчихгүй гэдгийг энд хэлэх хэрэгтэй байх.
Цар тахлын улмаас барилга угсралтын ажил нь 20 орчим хувиар тасарсан гэх ч өнгөрөгч оны байдлаар 85 хувьд хүрээд буй гэх энэ байгууламжид нийт баригдах ёстой 55 барилга, объект бүгд баригдсан. Ажиллах хүчний хувьд 1100 орчим хүн ажиллуулна гэдгийг албан эх сурвалжууд хэлсэн байдаг.
Нийт 263 орчим сая ам.долларын өртөгтэй бөгөөд 249.6 сая ам.доллар буюу 95 хувийг нь Хятад улс гаргахаар энэ төслийн гэрээнд заагдсан байдаг. Үлдсэн 5 хувь буюу 13 сая ам.долларыг нь Монгол Ус өөрөө гаргах юм.


2019 онд төв цэвэрлэх байгууламжийг шавыг тавьж байв
СХД-ийн ХХ хорооны нутаг дэвсгэрт 17.6 га газарт баригдаж байна
Утаа, тоос, түгжрэлд эрүүл мэнд, цаг заваараа хохирч байхад дээр нь цэвэрлэх байгууламжийн лаг үнэртээд тун хэцүү байгаа ч мөдхөн бид шинэ цэвэрлэх байгууламжтай болно. Тиймээс лаг үнэртсэн үед нь өгүүлэл тавихгүйгээр маскаа ч болов зүүгээд шинэ бүтээн байгуулалтаа хүлээх хэрэгтэй.Юутай ч тэртээ 2017 оноос яригдаж эхэлсэн эл ажил ийнхүү 8 жилийн дараа биеллээ олох нь тодорхой болж хонгилын үзүүрт тодоос тод гэрэл харагдаж, нохойн дуу тун ойртож эхэллээ. Жаахан тэсчих дээ, нийслэлчүүд минь.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
ОХУ Монгол улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт 16 хувийн гүйцэтгэлтэй байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна