Бяцхан охин ээжээсээ “Ээжээ, өнөөдөр ямар баяр юм бэ. Өвөөд эмээ баяр хүргээд үнссэн. Аниа агаад баяр хүргээд бас үнссэн. Та бас аавд баяр хүргэсэн. Өвөө агаад баяр хүргээд толгойг нь илээд байна лээ…” гэж асуув.
Ээж нь хариуд нь “Өнөөдөр эрэгтэйчүүдийн баярын өдөр байхгүй юу” гэхэд охин “Хажуу айлын Баярмаа эгчид нөхөр нь баяр хүргэж байна лээ ш дээ…” гээд гайхаж, нүд гялтганаж, учрыг эс олж ядан байв.
Ээж нь “Дээр үед зөвхөн эрэгтэйчүүд цэрэгт явдаг, цэргийн газар ажилладаг байсан байхгүй юу. Тэр үеэс эхлээд эрэгтэйчүүдийн баяр гээд тэмдэглээд хэвшчихсэн байхгүй юу. Одоо харин эмэгтэйчүүд ч гэсэн цэргийн газар ажилладаг болчихсон учраас Баярмаа эгчид нөхөр нь баяр хүргэж байгаа байхгүй юу” гэв. Охин “Баярмаа эгч нөхөртөө “Ханьдаа ч гэсэн баяр хүргэе” гэсэн чинь нөхөр нь “За, за би ямар цэрэгт явсан ч биш... гээд байна лээ ш дээ. Тэгэхээр бүх эрэгтэйчүүд баярлахгүй юм биш шүү… Тэгээд яг хэний баяр юм бэ… Би баярлаж болохгүй юм уу…? гэж ээжийгээ ээрэв.
Ээж нь “Чи яаж баярлах гэсэн юм” гэхэд “Аав, агаа, өвөө эд нарт бялуу аваад өгчих. Тэд нар дургүй ч гэсэн бялуу авч өгөөд байвал дуртай болно ш дээ. Би бялуунаас нь идчихье” гэв…
Тэгэхээр өнөөдөр яг ямар баяр гэдгийг ертөнцийн түмэн ээдрээний учрыг олох гэж “Яагаад” гэдэг асуултаар дардаг насандаа яваа бяцхан гүнж, жагсаалын өмнүүр гүйж яваа бяцхан ханхүү нарт тайлбар хэрэгтэй байна шүү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
ОХУ Монгол улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт 16 хувийн гүйцэтгэлтэй байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна