УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатыг "Нүүрсний хэрэг"-т яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг АТГ-аас явуулж байгаа билээ.
Тэгвэл Ж.Мөнхбат нь өнгөрсөн аравдугаар сар /2023.10/-д гаднын улс руу явсан ч одоог хүртэл эх орондоо ирээгүй байгаа нь олны анхаарлыг татаж байна. Учир нь "нүүрсний хэрэг"-т холбогдон шалгагдаж байгаа түүнийг "Нүүрсний сонсгол"-д гэрчээр дуудаж, мэдэгдэх хуудас хүргүүлсэн ч тэрбээр ирээгүй, төдийгүй дуудах хуудсанд ямар нэгэн хариу өгөөгүй аж.
Энэ нь түүнийг орон зайлсан байж болзошгүй гэх хардлагыг төрүүлж байгаа юм.
УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат БНСУ-руу явсан гэх мэдээлэл байгаа бөгөөд ямар ажлаар явсан талаарх мэдээлэл одоогоор байхгүй байна.
Ташрамд сонирхуулахад, Ж.Мөнхбатыг бусадтай нийлж, нүүрсний мөнгийг угааж, хаус хороолол барьсан, хахууль өгсөн зэрэг үндэслэлээр шалгаж байгаа гэх мэдээлэл байдаг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АН-ын ҮБХ-ны 28 гишүүнийг нэгтгэсэн “Новекс” клуб улс төрийн фракц болсноо зарлалаа
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
64.119.29.144
Эх орончийн дүр эсгэсэн золбин өлөн юмнууд ямбаа эдэлчихээд ялаа үүрч чадахгүй гөлөг царайлаад хил гарсан бол Монголд буцааж оруулдаггүй хуультай болмоор бна...Хулгайлж хулгайлж хэрэг нь илэрхээр л гараад явчихдаг... мартагнуулж бгаад өлөн царайлаад ороод ирдэг бж болохгүй ш дээ...Эрэл сурал болоод бсан бузар Элбэгдорж , газрын наймаачин Алтай констракшины Бат-Эрдэнэ гээд ороод ирчихсэн явжил бна. Сэжгийн юмнууд
Хариулах