Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан үргэлжилж буй. Гэтэл өчигдөр /2024.03.14/ хуралдааныг түр завсарлуулжээ.
Асуудал нь шүүх хурал олон өдөр, урт хугацаагаар үргэлжилж байгаа тул хэргийн оролцогч, өмгөөлөгч нар “Шүүх хурал олон цагаар үргэлжилж байгаа нь хүндрэлтэй байна. Ядарч байна” гэх шалтгаанаар хурлыг эрт завсарлуулах санал гаргасан байна. Тиймээс шүүх бүрэлдэхүүн тэдний саналыг хүлээн авч, хурлыг эрт завсарлуулжээ.
Хэргийн оролцогч дунд УИХ-ын гишүүдээ болон Хөгжлийн банканд удирдах албан тушаал хашиж байсан, тэдний татаасаар ажилд орсон, зарим дарга нарынхаа үгээр гарын үсэг зурсан гэх хүмүүс ч бий. Юутай ч олон нийтийн хувьд Хөгжлийн банкны хэргийн оролцогчид хэт хөнгөн зүйл ангиар шийтгэгдэж, бас хэт эрх ямба эдэлж байгааг шүүмжилсээр байгаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг шүүхээс ял сонссон ч гадуур чөлөөтэй явж, өөрийгөө гэм буруутай гэдгийг үл тоон дархан эрх эдэлж байгаа нь бүр ч олны эгдүүцлийг төрүүлж байгаа билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АН-ын ҮБХ-ны 28 гишүүнийг нэгтгэсэн “Новекс” клуб улс төрийн фракц болсноо зарлалаа
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна