Сэргээгдэх эрчим хүч гэдэг нь байгаль дээр тасралтгүй нөхөн сэргээгдэж байдаг энерги юм. Үүнд нарны эрчим хүч, салхины эрчим хүч, усны эрчим хүч, биомассын эрчим хүч, далайн татралт, түрэлтийн эрчим хүч, газрын гүний дулааны эрчим багтдаг байна.
Дэлхий нийтээрээ сэргээдэх эрчим хүчийг чухалчилж байгаа. Гэхдээ сэргээгдэх эрчим хүчийг өртөг өндөртэй гэдэг ч хэтдээ эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ гэж үздэг. Тийм дээ ч сэргээгдэх эрчим хүчийг өргөнөөр ашигладаг болоод байгаа.
Монгол Улсыг сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй гэж хардаг, хэлдэг. Харин манай улсад сэргээгдэх эрчим хүчний асуудал “хуримтлал үүсгэхэд хүндрэлтэй” гэдэг шалтгаанаар хоцрогдонгуй яваа нь нууц биш.
Гэсэн ч төр засгийн зүгээс эл асуудал онцгой анхаарч Эгийн голын усан цахилгаан, Эрдэнэбүрэнгийн УЦС, Байдрагийн УЦС гэх зэргээр хөдөөд сэргээдэх эрчим хүчний асуудлыг чухалчилж байгаа бол нийслэлд ч энэ ажил өрнөж эхлээд байна.
Тодруулбал НЗДТГ-аас БОАЖЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих замаар амьжиргааг нэмэгдүүлэх төсөл"-ийг хэрэгжүүлж эхэллээ. Энэ ажлын хүрээнд эрчим хүчний шилжилт хийх өрхүүдийг сонгон шалгаруулж буй бөгөөд төсөлд хамрагдсанаар айл өрхүүд гэрээ дулаалж, цахилгаан халаагуур, нарны буюу сэргээгдэх эрчим хүчинд холбогдох боломжтой юм.
Энэхүү шилжилт хийх өрхүүд нь Чингэлтэй дүүргийн 7, 12, 13, 14, 26, 20, 21, 22, Сүхбаатар дүүргийн 13, 15, 16 дугаар хороонд амьдардаг буюу өрх толгойлсон эх эсвэл эцэг байх бөгөөд хамрагдах иргэд 2024 оны 3 дугаар сарын 19-ний Мягмар гарагаас өмнө өргөдлөө өгсөн байх ёстой ажээ.
Сэргээгдэх эрчим хүч гэдэг нь байгаль дээр тасралтгүй нөхөн сэргээгдэж байдаг энерги юм. Үүнд нарны эрчим хүч, салхины эрчим хүч, усны эрчим хүч, биомассын эрчим хүч, далайн татралт, түрэлтийн эрчим хүч, газрын гүний дулааны эрчим багтдаг байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АН-ын ҮБХ-ны 28 гишүүнийг нэгтгэсэн “Новекс” клуб улс төрийн фракц болсноо зарлалаа
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна