УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга С.Одонтуяа энэ сарын 10-11-ны өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллалаа. Энэ үеэр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд байрлах хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн байна.

Энэ талаар УИХ-ын дэд дарга С.Одонтуяа өөрийн нийгмийн сүлжээндээ "3 сарын 10, 11-нд Өмнөговь аймагт ажиллалаа. Энэ үеэр Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын салбар комиссынхонтой уулзлаа. Мөн Өмнөговь аймгийн Даланзадгад суманд байрлах хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм.
Тус хөшөөг хэрхэн бүтээсэн талаар Өмнөговь аймгийн ИТХ-ын Ажлын албаны дарга бөгөөд Цагаатгах ажлын удирдан зохион байгуулах салбар комиссын нарийн бичгийн дарга Л.Батчулуун "Өмнөговь аймагт харьяалагдах улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийн гэгээн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор энэхүү хөшөөг босгосон. Уг хөшөөг босгохдоо хэлмэгдүүлэлтийн үед байсан сүм хийдүүдийн газар шорооноос дээж авч нэг дор оршоосон. Мөн гишүүн таны санаачлагаар хэлмэгдүүлэлтэд өртсөн 1400 гаруй хүний нэрийг энэхүү хөшөөнд мөнхжүүлсэн. Нэрсийг эмэгтэйчүүд, сэхээтнүүд, хүүхэд, лам гэсэн дөрвөн төлөөллөөр төлөөлүүлж хүрлээр цутгаж хийсэн" гэх мэдээллээ бидэнтэй хуваалцлаа.
Хэлмэгдүүлэлтийн хар шуурганд үрэгдсэн хүмүүсээ бид үеийн үед дурсан, мөнхжүүлж байх ёстой. Өмнөговь аймгийн салбар комиссынхон энэ ажилд онцойлон анхаарсан байна. Өнгөрсөн удаад тус суманд ирэхдээ хэлмэгдүүлэлтэд өртсөн хүмүүсийн нэрийг хөшөөний дэргэд самбарт бичих талаар саналаа хэлж байсан бол өнөөдөр ийнхүү ажил хэрэг болгосон нь талархалтай санагдлаа.
Мөн хөшөө орчимд НОГООН төгөл бий болгосон нь хэлмэгдэгсдийн ар гэр, үр хүүхдүүд нь мод тарьж, хүндэтгэл үзүүлэх боломж бүрдүүлжээ" хэмээн бичжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АН-ын ҮБХ-ны 28 гишүүнийг нэгтгэсэн “Новекс” клуб улс төрийн фракц болсноо зарлалаа
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна