Өчигдөр 23:09 цагт Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэст шар усны үерийн нөхцөл үүссэн байж болзошгүй нөхцөл байдал Дарь-Эхийн 29 дүгээр хороо 1 дүгээр хэсэг дунд буудлын зам дээр үүсээд байна гэсэн дуудлага мэдээллийн дагуу тус хэлтсийн дарга, дэд хурандаа М.Пүрэвжав, орлогч, ГХУХБайцаагч хошууч Э.Энхбаяр 23 цаг 18 минутад очсон.
Замын хонхор налуу хэсэгт ус хуримтлагдсан, өөр газраас ус ахин урсаж байгаа зүйл байхгүй байсан. Үүссэн нөхцөл байдлыг тус 2 дугаар хорооны Засаг дарга Б.Хасбаатарын хамт очиж шалгахад дунд Дарь-Эхийн булагт өнгөрсөн оны 11 дүгээр сард боолт хийж хариу арга хэмжээ авсан хэсгээс цаг агаар дулаарсны улмаас шар ус давсан, мөн хоёрдагч хүчин зүйл гудамжны цас мөс хайлж урссан байсан байна.
Дүүргийн Онцгой комиссоос дараах арга хэмжээг авч ажиллажээ.
Үүнд:
1. Онцгой комисстой гэрээт бохир зөөвөрлөх 8 тонны автомашинаар зам дээр үүссэн усыг соруулах арга хэмжээг зохион байгуулж ажилласан.
2. Замын ашиглалт хариуцсан компани зам дээр үлдсэн мөсийг хусаж цаашид үүсэж болох байсан эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан.
3. Дунд-Эхийн булгийг ахин хаалт хийж урсацыг өөр газар руу оруулж урсгах арга хэмжээг авч ажиллаа гэж Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АН-ын ҮБХ-ны 28 гишүүнийг нэгтгэсэн “Новекс” клуб улс төрийн фракц болсноо зарлалаа
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна