Монголчууд зудад нэрвэгдэж буй малчин түмэндээ чадлынхаа хэрээр л тус болж байна. Малчид ч чадлынхаа хэрээр ажиллаж, амралт, нойр хоол гэдгийг бараг л умартан зүтгэсээр л байна.
Тэд өвлийг арай хийн давлаа. Одоо хаврын хахиртай нүүр тулж, шил зааж үлдсэн төллөх хэдэн малаа нүдний цэцгий мэт хайрлаж байна. Зарим айлууд бүр малтайгаа хамт амьдарч байгаа нь ч бий. Энэ бол Монголд 2023-2024 оны өвөл орсон их цасны сүүдэр гэх үү дээ.
Тэгвэл энэ зуд зөвхөн хөдөөд болоод буй юм биш бөгөөд хотынхонд ч хүндээр тусч эхэллээ. Тэр тусмаа захуудад наймаа арилжаа эрхлэгчдэд зэгсэн хүнд тусчээ.
Уг нь сар шинийн өмнөөс эхлээд машины наймаачдын жинхэнэ онгодтой, орлоготой үе үргэлжилсээр 5 сар гаргадаг байна. Гэтэл энэ жил зуд турхнаас болоод үнэндээ машины наймаа гацаанд орчхож. Гацаанд орчихсон учраас наймаачид ганц нэг машин зарахдаа 3-5 сая төгрөг нэмж зарж байгаа гэдгийг хаа хаанаа ойлгож бүр хүлээн зөвшөөрсөн байх жишээтэй.
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ч бас огцом өсөх хандлагатай болж.
Жишээ нь 650 граммын шилтэй огурцы хаана үйлдвэрлэснээсээ шалтгаалаад 4600-5500 төгрөгийн үнэтэй байсан бол одоо 7200 төгрөг болсон байх жишээтэй. Олны хэлдгээр буржгар буюу мушгиа гоймон 5 кг-ын савлагаатай нь сарын өмнө 15.000-18.000 төгрөгийн үнэтэй байсан бол 20.000-23.500 төгрөгийн үнэтэй болсон байх жишээтэй.
Үнийн эл нэмэгдлийг бид наймаачид зоргоороо нэмлээ гэж хардаг ч тэд ч бас банкны зээлтэй тул өрөнд орж, дараа дараагийн зээлд хамрагдах эрхээ хязгаарлуулахгүйг бодох нь зүйн хэрэг.
Ингээд харахаар зуд зөвхөн хөдөөд болж малчдыг дайраагүй Монгол Усыг хот хөдөө гэлтгүй нэрвэчхээд байна. Ийм байхад зөвхөн “Малчид, хөдөө..., малчдын зээлийг тэглэнэ, багасгана, чөлөөлнө, ухраана” гээд л байх юм. Тэгвэл хотод хоршоо, дэлгүүр ажиллуулдаг Дорж, Дулмаа, Дондог ч бас зудад нэрвэгдчихээд байгааг олж хараарай.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АН-ын ҮБХ-ны 28 гишүүнийг нэгтгэсэн “Новекс” клуб улс төрийн фракц болсноо зарлалаа
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
122.201.31.28
Энэ бол үнэхээр үнэн болоод байна юмны үнэ арай л огцом нэмэгдэж байна
Хариулах