​Улс орнууд ураны уурхайгаа сэргээж эхэлжээ

Moderator
2024/03/05

Олон улсын зах зээлд ураны эрэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан ураны үнэ огцом нэмэгдэж байна. Үүнийгээ дагаад байгальд ээлтэй эрчим хүчний эх үүсвэр гэж тодорхойлоод байгаа цөмийн эрчим хүчинд дэлхийн улс орнууд анхаарлаа төвлөрүүлж эхэлжээ.

Тухайлбал АНУ тэргүүтэй улс орнууд хаягдсан ураны уурхайгаа дахин сэргээж эхэлсэн байна.

Ийнхүү Фүкүшимагийн ослын дараагаас буюу 13 жилийн дараа УРАНЫ салбар дахин анхаарлын төвд орж ирэв. Олон Улсын Атомын Эрчим Хүчний Агентлаг “ураны салбарын эрэлт ойрын жилүүдэд өсөлттэй байхаар байгааг онцолж байгаа төдийгүй 2024 оноос хойш дэлхийд жил бүр 100,000 гаруй тонн уран хэрэгтэй болно” гэж тооцоолжээ.

Жил бүр PDAC-ийн чуулганд 10-аас дээш тооны ураны салбарын фирм оролцдог бөгөөд энэ жил Торонто хотод болж буй PDAC-н чуулганаар ч ураны сэдэв гол сэдвүүдийн нэг байх төлөвтэй байна.

Эх сурвалж: Miningweekly


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна