“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын инженерт яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хүргүүлжээ

Moderator
2024/03/05

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт холбогдсоор л байна. Уг нь АТГ, прокурорын байгууллагаас авлигын гэмтхэрэг гарч буй шалтгаан нөхцөлийг арилгуулахаар захирлуудад нь удаа дараа мэдэгдэл хүргүүлдэгч үл ойшоодог учраас авлига арилахгүй бугшсаар буй бололтой.

АТГ-ынхан хамгийн сүүлд тус үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүйбайдал, эрүүл ахуйн хэлтсийн хамгаалах хэрэгсэл хариуцсан инженер Т.Эрдэнэмөнхөд холбогдох хэргийг шалгаж дууссан байна. Улмаар түүнд яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хүргүүлжээ.
Тэрбээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан, нурууны хамгаалах бүс нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны гишүүнээр ажилласан юм байна. Ингэхдээ албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон хэрэгт буруутгагдаж буй гэнэ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 882 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас 10-т нь яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн прокурорын байгууллагад хүргүүлсэн юм.

Тэдний дунд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дээрх албан тушаалтны хэрэг багтжээ. Мөн “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн Хяналтын тасгийн хяналтын ахлах мэргэжилтэн С.Зоригоод холбогдох хэрэг байгаа юм. Тэрбээр “Эйр эйр си транс”ХХК-ийг бөмбөлөг тээвэрт оруулж өгнө хэмээн 2021оны өвөл 35 сая төгрөгийн хахууль авсан үндэслэлээр яллагдагчаар татагдсан юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна