Сүүлийн өдрүүдийн сайхан мэдээнүүдийн нэг нь “Дүүжин тээвэр”. Тэр тусмаа энэ их бүтээн байгуулалтыг Франц улсын нэн хөнгөлөлттэй зээлээр барина гэж байгаа. Франц улсын “Пома” групп нь 100 орчим улсад 8000 гаруй дүүжин тээвэр хийж өгсөн туршлагатай бөгөөд барилга угсралтын ажлыг ирэх 3 дугаар сард эхлүүлж, 2025 онд бүрэн дуусгахаар төлөвлөөд буй.
Тэгвэл их бүтээн байгуулалтын эл ажил хэр урагштай байх нь “Улаанбаатар БҮК” ХК-иас шалтгаалах болчхоод байна гэж олны зүгээс харж байна.
Хотын дарга энэ ажлыг яаравчлуулах үүднээс “Улаанбаатар БҮК” ХК-ийнхантай уулзаж санал тавьсан. Мэдээж тэдний зүгээс уухайлаад үтэр түргэн газраа чөлөөлөөд өгчихгүй. Тэгээд ч Байшин үйлдвэрлэх комбинат бол Монголдоо ганцад тооцогдох үйлдвэр.
Эдний эзэмшлийн талбайд цамхаг байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Цамхаг байгуулж гэмээнэ хаа хаанаа ашигтай. БҮК-ийн хувьд жил болгон газрын төлбөрөөс 50 хувь чөлөөлөгдөх бөгөөд өөр байршилд ч газар авах боломжтой.
Мөн улсад оруулж буй хувь нэмэр нь ч бас түүхэнд тэмдэглэгдэхээр үйл явдал. Учир нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот сайн гэхээсээ саар мэдээллээр тэр тусмаа утаа, түгжрэл хоёроороо алдаршаад байгаа энэ цаг үед БҮК газраа чөлөөлж өгснөөр “Дүүжин тээвэр” ашиглалтад орж 50-60 автобус явах чиглэлийг ганцхан шугам орлоно гэхээр яаж ч бодсон зайлшгүй хэрэгтэй зүйл.
Тиймээс олон түмний хараа “Улаанбаатар БҮК” ХК-ийнхан дээр тусаад байгаа хэрэг.
Товчхондоо бол тус компанийг нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, түүх бүтээж, түүхийн гэрч болно гэж бултаараа хүлээж, итгэж байгаа гэсэн үг. Тиймээс л “Дүүжин тээвэр” хэрхэн, хэр хугацаанд хийгдэх нь эл компаниас шалтгаална гээд буй хэрэг.
Мэдээж “Дүүжин тээвэр” бол их хотын түгжрэлээс салах олон аргуудын нэгээхэн хэсэг ч 50-60 автобус шахцалдан чихцэлдэн явахгүй гэж бодохоор цаанаа л сайхан сонсогдож байгаа тул булт олон ч хүлээж эхлэв бололтой.
Гэхдээ БҮК газраа чөлөөлөхгүй бол өөр хувилбар байгаа эсэх нь ч бас анхаарал татах л асуудал.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт 16 хувийн гүйцэтгэлтэй байна
Цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг эмчлэх тогтолцоог шинэчилнэ
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Сэтгэгдэл бичигдээгүй байна