Цаг агаарын аюултай үзэгдэл, хүнд нөхцөл байдлын улмаас нийт нутгаар цасан шуургатай, малчид зудын байдалтай, мал идэш, өвөсгүй хүндхэн өдрүүд үргэлжилж байна.
Засгийн газар, УОК-оос Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байгаа.
Онцгой байдлынхан болон бусад холбогдох албаныхан ёстой чармайж, чардайж, эрэн хайх ажиллагаа, энд тэндэхийн дуудлагатаа амжиж хүрэхээр ажиллаж байгаа.
Амралтын өдрүүдэд аргаа бараад нийслэлээс гарах хөдөлгөөнийг хааж, нийтэд анхааруулга, сэрэмжүүлэг ч ихээр өгсөн.
Гэтэл ууланд гарахгүй, уухайлж, орилохгүй бол сэргэдэггүй юмуу гэлтэй хэсэг бүлэг хүн хөдөөг зорьж байгаа нь эмгэнэл гэхээс өөр юу ч гэх билээ.
Тухайлбал, өнгөрөгч бямба гарагт шинийн 8-ны билэгт өдөр тохиож, Бурхан халдун уулнаа 300-400 орчим машинтай 1500 гаруй хүн байсан тухай эх сурвалжууд мэдээлж байх юм. Ил гарч харагдсан нь Улсын арслан М.Бадарч байсан болохоос олны танил эрхмүүд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг үл тоон явж байгаа нь эмгэнэл шүү.
Одоогоос 11 жилийн өмнө тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэсэг нөхөдтэйгөө Бурхан Халдунд гарахаар яваад сураггүй болчихож билээ. Аяллын багийнханаас хэнтэй нь ч холбоо барьж болохгүй байсан тул хоёр өдрийн дараа тэдний хойноос эрлийн баг гарч, урд шөнө нь Багануур дүүргийн нэгдсэн эмнэлгийнхэн бэлэн байдалд ажилласан байдаг.
Тэгсэн яасан байх нь вэ, яг өнөөгийнх шиг цаг агаарын хүндрэлээс болоод саатчихсан.
Тухайн үед тэднийг эрэн хайхад Тагнуулын Ерөнхий газар, Хууль зүйн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Эрүүл мэндийн яамнаас нийт 13 машин, 130 хүн ажиллаж, нисдэг тэрэг ашигласан гээд нийт зардал нь 14 сая 445 мянган төгрөг болчихлоо хэмээн шуугьж байсан билээ.
Харин өнөөдөр тэр зардал хэдий болж өссөн билээ. Мөнгөн дүнгээс гадна нэг ч болов иргэнээ, малчнаа аварчих юмсан, олчих юмсан гэж ажиллаж буй онцгойн залууст, эрлийн багийнханд хийморио сэргээхээр хөдөөг зорьчхоод, асуудал үүсэхээр аврал эрж байгаа хүмүүс ёстой гай болчих гээд байна шүү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт 16 хувийн гүйцэтгэлтэй байна
Цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг эмчлэх тогтолцоог шинэчилнэ
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
93.229.93.25
Buh gesen buduuleg teneguud baih yma
Хариулах