Хаврын урь орж урин дулаан болж хүүхэд багачууд өдрийн ихэнх хугацааг гадаа тоглож өнгөрөөдөг цаг айсуй. Харин томчууд бидний зүгээс хүүхдүүдээ эрстэлд оруулахгүй, тэдний аюулгүй байдлыг хангаж чадаж байгаа бил үү гэдэг нь чухал асуудал.
Тэгвэл сүүлийн үед тоглоомын талбайд хүүхэд бэртэж гэмтсэн тохиолдол өсөх хандлагатай болоод байгааг мэргэжлийн байгууллагууд онцолж буй бөгөөд энэ нь стандарттай шууд холбоотой. Зөвхөн 2022 оны байдлаар гэхэд тоглоомын талбайд гэмтэж эмнэлгийн тусламж авсан хүүхдийн тоо 2453 болж нэмэгдсэн гэх статистик байдаг.
Зөвхөн нийслэлд гэхэд хүүхдийн тоглоомын 1200 гаруй талбай байдаг. Үүний 976 нь нийтийн эзэмшлийн талбайд байдаг бөгөөд эдгээрээс 803 талбайд стандарт хангуулах шаардлагатай, 173 нь стандартын шаардлагыг 70-аас дээш хувиар хангасан байдаг байна.

Эндээс юу ажиглагдаж байна вэ гэхээр хүүхдийн тоглоомын талбайд тавигдах ерөнхий шаардлага буюу ашиглалт, хамгаалалтыг тухайн тоглоомын талбайн газар эзэмшигч хариуцах ёстой. Гэтэл хуулиар хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, ганцхан удаагийн хөрөнгө оруулалтаар барьж дуусгаад орхидог нийтлэг дутагдал амь бөхтэй оршсоор байгаа нь эцсийн дүндээ хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна.
Сар шинийн өмнөхөн нийслэлийн удирдлагууд болон Хотын стандарт, хяналтын газраас дээр дурдсан тооны тоглоомын талбайд шалгалт хийхэд
Насны ангиллаар төрөлжүүлээгүй
Авто замаас 6 метрээс бага зайд байгуулсан
Эвдэрсэн тоглоомд анхааруулах санамж, тэмдэг байрлуулаагүй
Тоног төхөөрөмж эвдэрч хуучирсан
Бэхэлгээгүй
Засвар арчлалт тогтмол хийдэггүй
Тоглоомын талбайн гадаргуу нь уналтын хүчийг саармагжуулахаар байх
Боолтын толгой, эрэг шураг зэрэг холбох эд ангийн ил харагдах хэсэг нь далдлагдаагүй зэрэг зөрчил түгээмэл илэрсэн байна.
Товчхондоо бол эдгээр дутагдал зөрчил нь хүүхэд багачуудын эрүүл мэндэд заналхийлж буйтай агаар нэг үйлдэл учраас холбогдох байгууллагууд даруй анхааралдаа авна уу.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт 16 хувийн гүйцэтгэлтэй байна
Цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг эмчлэх тогтолцоог шинэчилнэ
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Сэтгэгдэл бичигдээгүй байна