Гадаадын иргэнд газрыг 100 жилээр ашиглуулж, эзэмшүүлэхийг эсэргүүцсэн өргөдөлд 87 мянган хүн нэгджээ

Moderator
Өчигдөр 10 цаг 04 минут

Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан газрыг гадаадын иргэнд 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, мөн хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгаж нийт 100 жилээр ашиглуулж, эзэмшүүлэх нь үндэсний аюулгүй байдалд харшилж байна хэмээн холбогдох хуульд өөрчлөлт оруулахыг шаарджээ.

Тодруулбал:"Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэн эхний удаа 60 жилээр, мөн 40 жилээр сунгаж нийтдээ 100 жилээр ашиглах, эзэмших нь үндэсний аюулгүй байдалд харшилж байгаа тул холбогдох хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж байна" хэмээн иргэдийн гомдол саналын цахим өргөдлийг санаачилжээ. Одоогоор тус өргөдөлд 87 мянган хүн гарын үсгээ зурсан байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна