Дүнжингарав худалдааны төвийн уулзварт гарсан гал түймрийн улмаас ажил үүргээ гүйцэтгэж явсан 3 алба хаагч амиа алдсан харамсалтай тохиолдол гарсан.
Дээрх үйл явдал бидэнд нэгийг бодож, хоёрыг тунгаах сургамж болов. Тэр дундаа амны уншлага болсон СТАНДАРТ амины үнэтэй байдгийг ухаарлаа.
Газ тээвэрлэж явсан том оврын машин СТАНДАРТ-ын шаардлага хангасан уу?
“Дашваанжил” ХХК-ийн удирдлагууд дээрх үйл явдалтай холбогдуулан мэдээлэл хийхдээ “Хийн аж ахуйн дүрэм гэж бий. Энэ дүрмийн хүрээнд тээвэрлэлт хийх машин тоноглогддог. Мөн шаардлага, СТАНДАРТ-ыг авто бааз шалгадаг. Аюултай ачаа тээвэрлэсэн СТАНДАРТ-ын шаардлага хангасан автомашин заасан маршрутын дагуу тээвэрлэлт хийж байсан. 22 цагаас хойш тээвэрлэлт хийх зохицуулалттай” гэх хариултыг хэлж байв. Гэвч хууль, хяналтын байгууллагын хяналт шалгалтын процесс үргэлжилж байгааг санах нь зүйтэй биз.
Газ тээвэрлэж явсан том оврын машины маршрут СТАНДАРТ-ын шаардлага хангасан уу
“Аюултай ачаа тээвэрлэх маршрут”-ын дагуу тээвэрлэлт хийж байсан гэж байгаа ч сургууль цэцэрлэг, орон сууцны ойролцоо, эргэлт хийх зай талбай багатай замаар тээвэрлэлт хийж байгаа нь СТАНДАРТ-ын дагуу байж чадах уу гэх эргэлзээг төрүүлж буй.
Аврагчдийн хувцас хэрэгсэл СТАНДАРТ-ын шаардлага хангасан уу
ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян "Онцгой байдлын байгууллагын техник тоног төхөөрөмжийн чадавх, хүн нэг бүрийн хамгаалах хувцас хэрэглэлийг сайжруулах тал дээр төр засаг анхаарч байгаа ч шаардлага хэрэгцээ бий. Хүн нэг бүрийн хамгаалах хувцас хэрэглэлийн хангалт 35-48 хувьтай байгаа. Дөрвөн алба хаагч дундаа тусгай зориулалтын хувцсаа дамжуулж хэрэглэдэг нь бодит үнэн” гэх мэдээлэл хэлж байв.
Орон сууц, сургууль, цэцэрлэгийн дэргэд баригдсан бензин колонкууд СТАНДАРТ-ын шаардлага хангасан уу
Эх нялхас, Үндэсний телевиз, орон сууц, сургууль, цэцэрлэгийн дэргэд баригдсан бензин колонкуудыг хэрхэн цэгцлэх асуудал хурцаар яригдаж, Шадар С.Амарсайхан “орон сууцны доор, автомашины дээр, айл өрхийн гараашинд ч байсан СТАНДАРТ-ыг мөрдүүлж, эзэнтэй болгох ажлыг зохион байгуулна” гэдгээ мэдэгдээд байна.
Түргэн тусламж, гал унтраах машин орох боломжгүйгээр орон сууц барьсан нь СТАНДАРТ-ын шаардлага хангасан уу
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр "Улаанбаатар хот дотуураа аюултай ачаа тээвэрлэдэг, төмөр замтай түүнтэй нь ойрхон маш олон орон сууц, үйлчилгээний төвүүд шахаж баригдсан байдаг. Үүнийг шийдэхтэй холбоотой тойрог замын асуудал яригдаж байна. Сүүлийн 20 жилийн авлигаас болж хэн ч гарч ирээд асуудлыг шийдэх боломжгүй түвшиндээ тулчихсан байна" гэж байв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт 16 хувийн гүйцэтгэлтэй байна
Цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг эмчлэх тогтолцоог шинэчилнэ
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Сэтгэгдэл бичигдээгүй байна