Монголчууд цар тахлыг ингэж давсан

Moderator
2024/01/29


ДЭМБ-аас 2020 оны 3 дугаар сарын 11-нд Covid-19-ийн халдвар дэлхий даяар “Цар тахал”-ын хэмжээнд хүрэхийг тодотгон зарлаж байв.
Энэ тахалд дэлхий нийтээрээ сөхрөх дөхөж эдийн засгийн хувьд асар хурдан уналтад орсон нь өдгөө түүх болон үлдэж. Харин гадаад орчинд энэ гашуун зовлонг “Монгол  Улс хохирол багатай давсан” гэж үнэлдэг.  Учир нь бүх зүйл нь гадаадаас хараад байдаг бидний хувьд “МАСК”-нд л найдаж,ковидыг давж чадсанд буй биз. 
Харин бид энэ л үед “Эрүүл мэндийн салбараа олон жил тоохгүй орхиж ирсэн”-ээ ухаарсан нь нууц биш.  Гэнэт ухаарсан бид  хэзээ мөдгүй амь тавих гэж байсан Эрүүл  мэндийн салбартаа гадаад дотоодын хөрөнгө оруулалтуудыг ч татаж эхэлсэн. 
Тухайлбал улсын гэгдэх томоохон эмнэлгүүдийн хангамжийг сайжруулж,  орчин үеийн техник хэрэгсэлтэй болгож чадсан. Ингэснээр Ковидыг давахад чухал үр нөлөө үзүүлсэн. 
Үүнийг өгүүлэхийн учир нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар цар тахлыг хэрхэн давсан  нь өдгөө түүх болон үлдсэн гэдгийг онцлох гэсэн хэрэг. 
Онцолж буй шалтгаан нь ард иргэдийн зүгээс цар тахлын үеийн эрүүл мэндийн салбарын төсвийг шалгаж,  Хөгжлийн банк, Нүүрсний хэрэг лугаа адил “Нээлттэй сонсгол” явуулахыг  өдгөө ч шаарддаг.
Харин  Засгийн газрын зүгээс  "Цар тахлын төсөвт ямар нэгэн нууцлал байгаагүй, шилэн дансанд байршуулсан. Энэ үед ковидоос урьдчилан сэргийлэх, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, ААН-үүдийг дэмжиж ажлын байр хадгалахад зориулж  
• 2020 онд 4.4 их наяд,  
• 2021 онд 5.1 их наяд
• 2022 онд 1.6 их наяд нийт 11.2 их наяд төгрөг зарцуулснаа тайлагнасан.
Хэдийд хэрхэн зарцуулсныг хувьчилж үзвэл 
• эдийн засгийн идэвхжүүлэхэд 37 хувийг 
• ажлын байр хадгалж, хамгаалахад 12.5 
• иргэдийн эрүүл мэндийн хамгаалахад 13.2
• иргэдийн орлогыг хамгаалахад 36.4 хувийг  тус тус зарцуулж зөвхөн хүүхдийн 
мөнгийг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлэхэд 2.1 наяд төгрөг зарцуулсан байдаг. Товчхондоо бол Эрүүл мэндийн салбар төдийгүй монголчууд, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар  цар тахалд гар өргөж, өвдөг сөхрөөгүй гэдгийг хэлж буй хэрэг.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна