Төрийн томчууд хэлгүй болчхов уу...?

Moderator
2024/01/23

 “Төрийнхөө ордны цонхоор автобус эргэж байгааг хараг” гэж төв талбайнхаа өмнөд хэсгийг нийтийн тээврийн зогсоол болгож орхилоо. Үнэхээр тархиных нь потенциал дутсан уу, эсвэл улстөрчдөд ардынхаа амьдралыг харуулах гэсэн үү, юутай ч ийм шийдвэр гаргачихлаа. Ер нь тэгээд яасан ч байсан их л “ТОМ ТОЛГОЙ”. Зуд ирвал хуц ухананд гэдэгч энэ нийслэлийг удирдаж байгаа учраас шууд түүнтэй холбож ярих нь ч тодорхой. Уг нь бидний сэтгэлд дотно энэ талбайд нэр өгөхдөө хүртэл Ардын Их Хурал /АИХ/-ын тогтоолоор өгч байлаа шүү дээ. "Их чөлөө" гэдэг нэртэй байсан энэ талбайг 1921 оны Ардын хувьсгалын дараа “Индрийн талбай” хэмээн нэрлэсэн бол 1946 оны АИХ-ын тогтоолоор Дамдины Сүхбаатарын талбай хэмээж хөшөө босгосон байдаг. Нэг үгээр хэлбэл “Их чөлөө” хэмээх энэ талбай эзэнтэй болсон гэсэн үг. Гэтэл 2013 онд буюу Ардын хувьсгалын 82 жилийн ойгоор НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар Эзэн богд Чингисийн талбай гэж өөрчилж байв. Үүх түүхээрээ оролдлоо энэ тэр гэсээр 2016 оны 8 дугаар сард шүүхийн шийдвэрээр 2013 оны тогтоолыг хүчингүй болгож Сүхбаатарын талбай гэсэн нэрийг сэргээж байв. Мөн хэдэн жилийн өмнө бас л Их Жанжны маань талбайгаар оролдох гэж Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сосорбарам Чингисийн 9 өрлөгийг байрлуулна ч гэл үү, XIII зууны түүхийг өгүүлнэ ч гэл үү юу юугүй л юм хийхээр сүржигнэсэн ч олны эсэргүүцэлтэй тулгараад зогссон. Гэтэл одоо бүр автобусны эцсийн зогсоол болгож орхилоо. Хэзээ мөдгүй төв талбай маань хог, нус шүлсээр дүүрэх дүр зураг ч харагдаад явчихлаа. Уг нь гадаад дотоодын жуулчид, зочин гийчин ирэхээр Улсынхаа нийслэл Улаанбаатарын төв цэг дээр дагуулж аваачдаг уламжлалтай ч одоо харин өнгөрөв бололтой. Товчхондоо бол Х.Чойбалсан, Д.Сүхбаатарын бунханг Алтан-Өлгий рүү залснаас эхлээд энэ талбайг зүгээр байлгахгүй байсаар бүүр сүүлдээ автобусны зогсоол болгож орхилоо. Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил гэдэг үг чинь угтаан бол энийг л хэлээд байгаа юм шүү дээ. Улс орны нөхцөл байдал иймэрхүү болж, “ойд төөрсөн мармагчин”-гууд олширч, нийслэлийнхэн үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж байхад төрийн томчууд яагаад таг чиг байна вэ, гэж ард иргэд ч бас асууж, гайхаж тэднийг “Автобусаар ядаж 1 өдөр яваад үзээч” гэж байгааг энэ дашрамд дайя.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.107.1
    2024/01/28

    Ergelt uneheer Hurdan bolj baidal ene zereg ch yaamai baina Ter nus tser hogiigirged eersdee l hayahaa bolchihvol boloo bish uu Zogsooliin zoriulalttai talbaid avtobus zolsoj yaagaad bolohgui gej Uneheer buruu shiidver bol eerchilj yadaj yumgui shiideh bus uu 71 marshruutiig hever uldeesen shig

    Хариулах
  • 192.82.92.42
    2024/01/25

    Унэхээр мулгуу бнаа!!!

    Хариулах