Бид чинь хэзээнээсээ л сар шинийн баярын бууз, баншаа гадаа хөлдөөж, нохой мууранд зооглуулчихгүй гэсэндээ хүүхэд багачуулаараа мануулсаар ирсэн шүү дээ. Гэхдээ тэр цаг сайхан байжээ.
Харин одоо агаар, орчны бохирдол их болсон тул буузаа гадаа хөлдөөж болохгүй болчхоод байгаа.
Хими биологийн гаралтай элдэв зүйлс тоосжилтын нөлөөнд агаар мандлын байгалийн шинж чанар өөрчлөгддөг бөгөөд агаарын дээд давхаргад озоны хомсдол бий болж, хүн төрөлхтний эрүүл мэнд, дэлхийн эко системд ч аюул нүүрлээд байгаа нь өдгөө нэгэнт нууц биш болсон асуудал.
Эрдэмтэд химичдийн судалгаагаар озоны давхаргыг амиак, хлорт буюу фторт нүүрстөрөгч (CFC) фреон зэрэг нь гэмтээдэг. Тиймээс химийн эдгээр найрлага бүхий салхинд буюу агаарт хөлдөөсөн бууз ямар байх нь ойлйгомжтой.
Хэдийгээр цельсийн 100-200 хэмд жигнэж болгож байгаа хүнд металл хорт бодисууд буузанд шингэх бөгөөд хүний биед орсон хүнд металл элэг бөөрөнд шүүгдэх ч эд эрхтнийг өвчлүүлж гэмтээдэг гэдэг.
Тиймээс буузаа хөргөгч, хөлдөөгчинд хөлдөөж нөөцлөөрэй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АН-ын ҮБХ-ны 28 гишүүнийг нэгтгэсэн “Новекс” клуб улс төрийн фракц болсноо зарлалаа
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
66.181.187.191
хөлдөөгөөд оруулахад тас хар гурилтай бууз болох байлгүй, цагаан сараар айлд ороход хар гуталын тос шиг өнгөтэй бууз жигнээд өгвөл идэх үү ? та ?
Хариулах