Хотын даргын царааг хотлоороо харлаа, одоо огцруулъя...

Moderator
2024/01/22

“Үгүй мөн тэнэг хүн ээ, яаж ч бодсон ийм зүйлийг дүн өвлийн хүйтнээр хийж яаж зүрхлэв ээ...”, “Ёстой тэнэгийн дотор уужуухан гэж энэ дээ...” Маргааш өглөө ажилдаа ирэхэд нь отож зогсож байгаад хүүхдийнхээ хөлдөх дөхсөн, хайруулсан хурууг нь харуулах юм шүү...” Энэ бол амралтын хоёр өдөр ажил төрлөө амжуулах гэж автобусны маршрутад төөрч будилсан хүмүүсийн уур, унтуутай ярианы арай гайгүй хэсэг нь.

Ямар ч улс оронд ингэж адуу давхилдаж байгаа юм шигээр автобусныхаа маршрутыг сольдоггүй л байхгүй юу. Аажмаар ганц хоёрыг нэмэх, туршилт маягаар явуулж үзэж олон түмнийхээ санаа бодол дээр тулгуурлаж байж гэмээнэ сая ард иргэдийн төлөө хийсэн сайн үйл ажиллагаа болдог.
Гэтэл “Хурган коммунист” хочтой энэ нөхөр нийслэлийнхэнд хэтэрхий зэрлэг хандлаа.

Мэргэжлийн байгууллагуудын үгийг ч үл тоон тойрон хүрээлэгч, цүнх баригчдынхаа амаар хийсэн ажил нь өдрөөс өдөрт үнийн өсөлтөд дарлуулж өвдөг сөхрөх дөхөж яваа ард иргэдийн амьдралыг самарч орхилоо.
Дэлгүүрээс талх будаа авч үзээгүй зарим нь “Юун сүртэй юм. Хоёр өдөр л туршлаа. Хоёрхон өдөрт амьдрал нь хямарлаа юу...” гэх биз.


Тэгвэл дундаж, дунджаас дооших давхаргынхны хувьд өчигдөр 4-6 удаа дамжиж , үнэт цагаа үрсэн энэ өдөр амьдралынх нь хамгийн хар өдөр байсан ч байж мэднэ. Үр хүүхэддээ яарсан, өвчтэй зовлонтой нэгэндээ очих гэсэн, сүүлчийн амьсгалаа татахад ойрхон нэгэндээ яарсан нь ч бий. Нэгэн өрхийн ажил хийдэг 2 гишүүний 8 өдөр ажилдаа очих байсан автобусны мөнгө ч туршилтын энэ хугацаанд үрэгдсэн тухай ярьж л байна.


Тиймээс л “Хамгийн хар өдөр...” байсан байж мэднэ гэж буй юм.
Бүр хамгийн хөгийн нь Сүхбаатарын талбайн урд хэсгийг автобусны буудал, эргэлтийн цэг болгосон байсан нь түмний дургүйг хүргэсэн.
Уг нь зүүнээсээ баруун тийш явах чиглэлийн дагуу автобусны буудал байсныг “Гадна дотнынхон ирэхэд эвгүй харагдаж байна. Үзмэрч, согтуучууд, шатарчин өвөө, эмээ нар гээд болох болохгүй нөхөд сууж байх юм. Төв талбайн орчим ийм юм байж болохгүй” гээд бараг л 20 жилийн өмнө буулгачихсан.
Гэтэл өнөөдөр бүр талбайнхаа урд хэсэгт автобус дрифт хийх нь холгүй эргэж байх жишээтэй.
Ёстой ухаанд нь ухна ишиг унасан нөхөд”-ийн хийж буй ажил учраас 2 өдөр эргэдгээрээ туршаад эргүүлж 70 гаруй чиглэлийн маршрутыг хэвийн горимд нь оруулав.
Товчхондоо бол нийслэлийнхний амьдралыг самарсан энэ хоёр өдөр бол хотын даргын тархины цараа хэмжигдсэн тул одоо огцруулна гэж олны зүгээс харж байна.
Яагаад гэж үү. Нийслэлд өнөөдөр 1 сая 500 мянган хүн оршин суудаг. Тэгвэл тэдгээр иргэдийн эрхийг бүдүүлгээр, тун харгисаар зөрчсөн тул “ОГЦРУУЛАХ ҮНДЭСЛЭЛ, ШАЛТГААН” гэж үзэж буйгаа ард иргэдийн зүгээс одоо ч ярьсаар, бухимдсаар байна.


Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.131.227.179
    2024/01/24

    НЯМБААТАР ХОТОД ХЭДЭН ЖИЛ АМЬДАРСАН БОЛДОО ОГЦОР

    Хариулах
  • 66.181.185.198
    2024/01/23

    Хийх нь зөв алдааг засаж таарна хэт хүйтэнт бүгдийг нэг дор хийсэн нь алдаа өөрсдөө юу ч хийхгүй байж ганц огцруулах гэдэг бүр тэнэг

    Хариулах
  • 66.181.177.210
    2024/01/23

    хүнийг ажлыг нь тайван хийлгээч. ажил хийж байгаа хүн алдаж онох нь хэвийн үзэгдэл.хичээж л байж байна. та бүгд өөрсдөө энэ байранд очвол бас өөрцгүй алдаж онон. азаар та бүхэн очихгүй л болохоос

    Хариулах
  • 202.70.34.98
    2024/01/23

    ОГЦОРОХ ХЭРЭГТЭЙ

    Хариулах
  • 202.131.229.146
    2024/01/23

    Та нар угаасаа чадахгүй юм байна өнөөдөр ажлын 2 дох өдөр Ч-58 жирийн үед 8 автобус явдаг өнөөдөр гэнэт #Нийтийн тээврийн газар 4 болгосон гэж байна. угаасаа хүн нь багтадгүй чиглэл. 2 дахин багасгах ухаан хэнд нь төрвөө. Тэгсэн хэрнээ М4 гээд хэнд ч хэрэггүй өөрсдиийнхөө гаргасан шинэ чиглэлд баахан автобус тавьцан. 30 минут өглөө хүйтэнд Ч58 хүлээлээ, М4 гэдэг хоосон автобус 11 удаа ирлээ. Төлөвлөлтийн газрын дарга гээд хүүхэн ажлаа өгөө, наадхыг чинь хэр баргийн хүн хийхгүй, тархи толгой мэдрэмжтэй хүн хийнэ. Нямбаатар энэ багаа аваад өөрөө ч яв. #Х.Нямбаатар, Нийслэлийн мэдээ. Бүгд 1111 рүү гомдол гарга гэж уриалья.

    Хариулах
  • 202.9.40.231
    2024/01/22

    iim chadvargui maluud bie biee huurgeed ard tumneer toglood.munge ideed suuj bn.Uchral gj uo ch chadahgui mal bas ih gai boloo.Tsahim gedgee eeree ch medehgui.dampuu huviin surguuli tugssen uomnuud MAN d mash olon bn.ES bol eeree chadvargui bolhoor hunee ch songoj chadahgui.esvel deerees n daramt shahaltaar tomildog.TZiin Herleng har l da.Haltar gj jinhene meregjiliin TZchin bhd Hrrleng zailuulj chadahgui 7.5 terbum munge bish uomuu.Jabhlan.Herlen bugd holbootoi.Er n MANAN.HUN ii buleg deeremchdiin dund ard tumen hohirch bn 24 ond maluudaasaa salah l estoi

    Хариулах