Монгол Улс 2023 онд 69.6 сая тонн нүүрс экспортолсны 92 хувь нь авто замын хилийн боомтоор, 8 хувь нь төмөр замын боомтоор гарчээ. Түүнчлэн Гашуунсухайт автозамын боомтоор 36.5 сая тонн, Шивээ хүрэнгээр 19 сая тонн, Хангиар 5 сая тонн нүүрс тус тус экспортлсон тооцоо бий. Энэ бол Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тэргүүлэх чиглэлийн нэг нь “Боомтын сэргэлт”-ийн үр дүнгийн нэг хэсэг.
Түүнчлэн манай улсын хувьд байгалийн нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг, эдийн засгийн дийлэнх хувь нь эрдсийн экспорт дээр тулгуурладаг. Эндээс харвал цаашид боомтуудын дэд бүтцийг хөгжүүлж хүчин чадлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай болчихсон гэсэн үг. Боомт нэмэгдэж, түүгээр нэвтрүүлэх чадвар өснө гэдэг нь Монгол Улсын орлогын үүд бодитоор өснө л гэсэн үг.
Тиймээс Засгийн газраас “Боомтын сэргэлт”-д ихээхэн анхаарч ажиллагаагүй байгаа боомтуудаа хэвийн ажиллах горим руу шилжүүлэх, байгаагийнхаа дэд бүтцийг хөгжүүлэх ажлуудыг хэрэгжүүлээд байгаа.
Одоогийн байдлаар Замын-Үүд, Гашуунсухайт, Алтанбулаг, Боршоо боомт дээр боомтыг сайжруулах иж бүрэн өргөтгөл шинэчлэлийн ажлыг эхлүүлсэн бол Булган, Бургастай, Шивээхүрэн, Ханги, Сүмбэр, Баянхошуу, Хавирга, Цагаандэл-Уул, Ульхан, Ханх боомтыг өргөтгөн шинэчлэх зураг төслийн ажлыг гүйцэтгэж байна.
Учир нь Монгол Улс энэ онд нийт экспорт 14 тэрбум ам.доллар, 2025-2028 онд 17, 2029-2030 онд 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавиад буй.Энэ тооцооллыг гүйцэтгэхийн тулд боомтуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, дэд бүтцийг сайжруулах нь цаг үеийн шаардлага, Засгийн газрын бодлого.
Тиймээс “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд БНХАУ-ын буцалтгүй тусламж болон Засгийн газрын хөрөнгөөр “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслийн хүрээнд Гашуунсухайт болон Замын-Үүдийн хилийн шалган нэвтрүүлэх боомтын нэвтрэх чадлыг өргөжүүлэх ажлыг хийж гүйцэтгэж байна.
Мөн Замын-Үүдийн хилийн шалган нэвтрүүлэх боомтын зорчигч тээврийн болон ачаа тээврийн терминал ашиглалтад оруулсан. Тус боомтын ачаа тээврийн терминалыг БНХАУ-тай тохиролцсоны үндсэн дээр туршилтын хугацаатайгаар 24 цагийн үйл ажиллагаатай болгоод байгаа бөгөөд тун удахгүй үр дүнг нь хэлэлцэн, цаашид хэрхэхийг шийдвэрлэнэ.
Харин Гашуунсухайт хилийн шалган нэвтрүүлэх боомтын нэвтрэх чадлыг өргөжүүлэх ажлын энэ дуусгаж, бүрэн ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна.

Азийн хөгжлийн банкны 27 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжиж буй Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийн хүрээнд хилийн авто замын Алтанбулаг, төмөр замын Сүхбаатар болон авто замын Боршоо боомтын дэд бүтцийг сайжруулахаар ажиллаж байгаа. Төмөр замын Сүхбаатар боомтын нэг цэгийн үйлчилгээний цогцолбор ашиглалтад орсон бол авто замын Алтанбулаг шалган нэвтрүүлэх боомтын нэвтрэх чадлыг өргөжүүлэх төслийн ажлын явц 90 орчим хувийн гүйцэтгэлтэй явж буй. Мөн Бичигт боомтын хувьд АХБ-ны санхүүжилтээр боомтын өргөтгөлийн ажил 2023 оны долоодугаар сард эхэлсэн бөгөөд ирэх жилийн 12 дугаар сард дуусгахаар төлөвлөжээ.
Боршоо хилийн боомтын тухайд 4680 м2 талбайг шинээр барилгажуулан ашиглалтад оруулж, өргөтгөл ашиглалтад орсноор, өдөрт нэвтрэх зорчигчийн тоо 4.8 дахин, ачаа тээврийн хэрэгслийн тоо 3 дахин, суудлын машины тоо 6.7 дахин хүчин чадал нь нэмэгдэх боломжтой болсон.
Цаашдаа Засгийн газраас төлөвлөсний дагуу Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн 478 км, Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25.8 км, Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг-Зэлтэрийн боомт чиглэлийн 120.85 км, Цагаандэл-Уул хилийн боомт хүртэлх 270 км, Норовлин-Баян-Уул-Ульхан чиглэлийн 124 км, Чойбалсан хотыг Хавиргын боомттой холбох 124.5 км зам барина.

Харин төмөр замын тухайд Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын хил огтлолын цэг, өндөржилтийн дагуу эхний ээлжинд 1435 мм нарийн царигтай төмөр замыг барьж, Хятадын талтай холбох асуудлыг яригдаж буй. Шивээхүрэн боомтын хил дамнасан нарийн царигийн төмөр замыг ирэх дөрөвдүгээр улиралд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж буй юм. Мөн Бичигт боомтын хил дамнасан нарийн царигийн төмөр замын барилгын ажлыг энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан эхлүүлэх асуудлыг хятадын талд тавиад байна. Бичигт боомтын төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улс жилд 10 сая тонн нүүрс экспортлох боломж бүрдэнэ.
Улмаар Эрээнцав-Баянтүмэн чиглэлийн 238 км төмөр замыг шинэчлэн, сайжруулах бөгөөд 2026 он гэхэд ашиглалтад оруулах төлөвлөгөө гаргасан.Мөн төр хувийн хэвшлийн түншлэлээр Хөөт-Чойбалсан чиглэлийн 192 км төмөр зам болон Хөөт-Бичигт чиглэлийн 234.1 км төмөр замын төслийн техникийн зураг төслийг хийж байна. Түүнчлэн Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 1255 км төмөр замын зураг төслийн ажил хийгдэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт 16 хувийн гүйцэтгэлтэй байна
Цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг эмчлэх тогтолцоог шинэчилнэ
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Сэтгэгдэл бичигдээгүй байна