Улаанбаатар хотод үргэлжлэн цас орж, зам, талбайн цас цэвэрлэгээнд дүүргүүд болон хувийн хэвшлийн тохижилт, үйлчилгээний байгууллагын 671 албан хаагч 53 машин техниктэйгээр ажиллаж байна.

Ингэхдээ халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй өгсүүр, уруу зам, даваа гүвээ, уулзваруудад давс, бодис цацаж буй. Цас нэгдүгээр сарын 20-ны 06:00 цаг хүртэл орох төлөвтэй байгаа бөгөөд цас орж дууссаны дараа авто замыг хусаж, гарсан цасыг ачиж, цэвэрлэх юм. Авто замын ачаалал, түгжрэлээс шалтгаалан тохижилт үйлчилгээний байгууллагууд шөнийн цагаар ажиллаж байна.

Хог хаягдлын тухай хуулийн дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн арчилгаа, цэвэрлэгээг хариуцах үүрэг хүлээсэн байдаг. Иймд иргэн, аж ахуйн нэгжүүдийг орчны 50 метр талбайгаа цэвэрлэхийг уриалж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АН-ын ҮБХ-ны 28 гишүүнийг нэгтгэсэн “Новекс” клуб улс төрийн фракц болсноо зарлалаа
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна