УИХ-ын Инновац, цахим бодлогын хорооны 2023 оны ажлын тайланг танилцуулах хэвлэлийн бага хурлыг өнөөдөр 2024/01/19-нд хийж байна.
Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хороо 2023 онд 10 удаа хуралдаж, нийт 14 хэлэлцэх асуудлын хүрээнд Байнгын хорооны 5 тогтоолыг баталж, Байнгын хорооны 1 тогтоолын хэрэгжилтийг хэлэлцэж, Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар 109 хууль, 3 Улсын Их Хурлын тогтоолыг батлуулсан.
Тэгвэл онцлох ажлуудаас танилцуулбал:
И-БАРИМТ-ЫГ ЦААСГҮЙ, АВТОМАТААР БҮРТГЭГДЭХ СИСТЕМИЙГ СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРҮҮД НЭВТРҮҮЛЖ БАЙГАА ЮМ БАЙНА.
ИЦББХ-ны тогтоолоор Засгийн газарт хэд хэдэн чиглэлээр үүрэг өгч ажилласан. Үүнээс онцолбол НӨАТ-ын баримтын цаасан хувилбарыг халж, автоматаар хэрэглэгчийн системд шууд бүртгэдэг шийдлийг нэвтрүүлэх чиглэлийг өгч, ажил идэвхтэй үргэлжилж байна.
2023 онд нийт бүртгэгдсэн баримтын 20 орчим хувь буюу 43.1 сая ширхэг баримтыг цаас хэвлэхгүйгээр хэрэглэгчийн системд шууд оруулсан байна.
Харилцаа холбоо, хоол хүнс, эрүүл мэндийн үйлчилгээ, байр, сөх, цахилгаан гэх мэт тогтмол хэрэглээний төлбөрүүдийн баримт системд шууд бүртгэгддэг болсон бол “Номин”, “CU”, “GS-25” зэрэг сүлжээ дэлгүүрүүд, мөн “UB CAB”, “Shoppy”, “Jet scooter” зэрэг хэрэглэгчдийн өдөр тутмын үйлчилгээг үзүүлдэг байгууллагууд нэгдээд байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АН-ын ҮБХ-ны 28 гишүүнийг нэгтгэсэн “Новекс” клуб улс төрийн фракц болсноо зарлалаа
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
202.5.206.118
Цаасан тайланг бас тийм болгох хэрэгтэй үргүй зардал хог болдог
Хариулах