Ерөөсөө л үйлдвэрийн бууз авъя...

Moderator
2024/01/19

Би бэлэн бууз авахаар шийдлээ. Яагаад гэж үү. Яагаад гэвэл өчигдрийн муухай үнэр, агаарын бохирдлоос айгаад тэр.

Тэр муухай үнэр нийслэлийнхнийг өчигдөр нэлээд бухимдуулсан. Ард иргэд айж, амны хаалт цүнхэлж, халаасалж явдаг нь гаргаж ирээд зүүж байгаа харагдсан. Хүмүүст юуны түрүүнд “Сайжруулсан шахмал түлш, хүхэрлэг хий, хүхэр...” гэж бодогдож, зарим нь ар гэртээ захиас хүртэл захьж байв.

Энэ бол ганц өдөрт илт мэдэгдсэн үнэр. Харин  тэр бүр мэдрэгдэхгүй агаар, хөрс, орчны бохирдол энэ мэтээр өч төчнөөн бийг мэргэжлийн байгууллагууд ч хэлдэг.

Тэгвэл ийм нөхцөлд бид сар шинийн буузаа хийгээд гадаа тавьж хөлдөөгөөд хэрэглэвэл эрүүл ахуйн шаардлага хангахгүй нь тов тодорхой.

Тиймээс бэлэн бууз авахаар шийдсэн хэрэг. Өчигдрийн муухай үнэр, агаарын бохирдлоос айсан, нөгөөтэйгүүр  үр хүүхэд ач, зээ, ирсэн зочдынхоо эрүүл мэндийг бодсон учраас тэр.

Тэгээд ч үйлдвэрийн бууз, банш бол эрүүл орчинд тэр тусмаа агаарын температурыг нь хүртэл тодорхойлсон тийм нөхцөлд эрүүл ахуйч эмч, мэргэжлийн техникч, технологич нарын заавраар хийгдсээр эцсийн мөчид хэрэглэгчийн гар дээр хүрдэг.

Тэгээд ч мах, гурил, сонгино, элдэв төрлийн амтлагчийн  үнэ багагүй өсчхөөд байгаа энэ үед зах, бөөний төв, супермаркетуудаар хэсч сонголт хийх гэж цаг заваа гаргаж байхаар өөрсдөдөө таалагддаг,  бүтээгдэхүүнийг нь хэрэглэж хэвшсэн, найдвартай  үйлдвэрээсээ л авчих хэрэгтэй байгаа юм.

Яаж  ч бодсон утаа, тоос тортгоор хачирласан өнгө нь жаахан борлож хувирсан  тийм буузнуудаас дээр бөгөөд улс даяараа хэмнэлтийн горимд шилжихийг уриалаад байгаа энэ мөчид цаг заваа ч хэмнэнэ, нөгөөтэйгүүр идэхэд, дайлахад ч нүүр бардам  шүү дээ.

Тэгээд ч урлагаар бол үйлдвэрийн буузны төрөл жанр нь олширч гараар татсан махтай, сонгинотой, гоньдтой, гоньдгүй, байцаатай, луувантай, буурцагтай, бууцайтай, үхрийн зүрхээр хийсэн  ЭКО бууз гэх зэргээр нэр, нэршлийг нь тогтоож амжихгүй олширчхоод байгаа шүү дээ.

Тиймээс  ерөөсөө л үйлдвэрийн буузаа л авъя. 


Сэтгэгдэл (11)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.176.200
    2024/01/21

    Uildveriin buuz tsever honinii mah gesen murtluu ihenh yamaanii mah nemdeg shu nudeeree harj baisan gereesee saihan hiigeel hulduugch bna shdee hiigeel avna bi uildveriin buuzand durgui

    Хариулах
  • 84.132.144.121
    2024/01/20

    Uursduu gertee hiigeed baga bagaar hulduugchinduu hiigeed hulduuj bn shdee

    Хариулах
    • 49.0.139.166
      2024/01/20

      Txx. Uildewreer ch yadiin. Tanilaaraa hiilgenee.

  • 202.21.108.76
    2024/01/19

    жижиг буузны цехүүд цэвэр махаар хийдэг байгаа шүү

    Хариулах
  • 202.55.188.101
    2024/01/19

    Хамгийн хямд муу махаар хийдэг шү үйлдвэр н бууз

    Хариулах
  • 202.55.188.120
    2024/01/19

    tsas haylaad agaar tseversheed saihan bn ooo

    Хариулах
  • 172.233.145.253
    2024/01/19

    Үйлдвэрийн Пи Аар хахаха шаана биз

    Хариулах
  • 66.181.180.50
    2024/01/19

    мах нь онцгүй байх.Өчигдөо хар хорин зах болон гадна зарж байгаа махнуудын чанар өнгө үзэмж маш муу бсн.Нөгөө яар маг худалдаан дээрх махтай ижил.Өнгө зүс бүр арай.Хонины мах нь 9000-9500.үхрийг бол асуугаагүй.

    Хариулах
  • 211.36.149.29
    2024/01/19

    Шааж бна

    Хариулах
  • 66.181.189.166
    2024/01/19

    бас л шоу

    Хариулах
  • 66.181.161.101
    2024/01/19

    Шууд маркетинг хийчхиймаа

    Хариулах