Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдгээр өдрүүдэд Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож байна. Тус арга хэмжээ нь төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөллүүд дэлхийн болон бүс нутгийн түвшинд тулгарч буй асуудлыг хамтран хэлэлцэж, олон улсын эдийн засгийн ойрын болон хэтийн ерөнхий дүр төрхийг тодорхойлдог бөгөөд Аргентин, Бельги, Израиль, Ирак, Ирланд, Йордан, Канад, Литва, Нидерланд, Польш, Серби, Украин, Унгар, Франц, Шри Ланка, Эквадор зэрэг 30 гаруй орны төрийн тэргүүн, дэд ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцдог.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Давосын чуулганд оролцох үеэрээ Сингапур улсын ерөнхийлөгч Тарман Шанмугаратнам, Армени улсын ерөнхийлөгч Ваган Хачатурян нарт бараалхаж, Швейцарын холбооны улсын холбооны ерөнхийлөгч Виола Патришиа Амхерд, БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү, Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны ерөнхийлөгч Одил Рена Бассо нартай уулзсан.

Энэ бол хоёр их гүрний дунд оршдог Монгол Улсын хувьд гадаад бодлого ямар шатанд явааг илтгэх томоохон боломжуудын нэгэн.
Угаас хоёр том гүрний дунд оршдог Монгол Улс аливаа олон улсын хурал, цуглаан, чуулган, холбоодод өөрсдийн байх сууриа эвтэйхэн илэрхийлэхгүй бол тун чиг хэцүү байсан нь саяхан. Эвгүйтвэл танктай дайраад ороод ирэхгүй ч эрчим хүч, шатахуун түлш гээд ер нь импортын бараа, бүтээгдэхүүний маань крантыг хаачихад л бид дотоодын хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүрдэг.
Тэгвэл бид энэ байдлаас гарахын тулд эхний ээлжинд гурав дахь хөршийн бодлого цаашлаад олон улсад өөрсдийн байр сууриа илэрхийлж, харуулах нь чухал үйл явц.
Тэр ч утгаараа өнгөрсөн гурван жилийн хугацаанд монголчууд дэлхийн анхааралд байж, тэднийг өөрсдийнхөө зүгт харуулж чадсан. Энэ бол ердөө гадаад бодлого хэрхэн явагдаж, төрийн бүх түвшинд хийгдсэн айлчлалуудын үр дүн байлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гадаад бодлогыг олон нийт шагшиж буйгийн нэг жишээ нь 2023 оны арванхоёрдугаар сард Бүгд Найрамдах Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд гарын үсэг зурсан явдал байв. Ингэснээр Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох зорилтыг бүрэн хэрэгжүүлж, нийт 192 гишүүн улстай дипломат харилцаа тогтоосон.
Тухайн улсын гадаад харилцааны бодлогыг тодорхойлогчийн хувьд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гүйцэтгэх засаглалын анхны айлчлалаа гуравдагч хөрш, Японд 2021 оны долоодугаар сард хийж байсан.
Хоёр жилийн хугацаанд ковид-19 цар тахлын нөлөөнөөс болж дэлхий нийтээр хөл хорионд байсан олон улсын айчлал ч сэргэж байгаа нь тэр.
Монгол Япон хоёр улсын хувьд стратегийн түншлэлийг 2017-2021 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр амжилттай хэрэгжиж дуусгавар болсон. Цаашид 2021-2025 онд хэрэгжүүлэх дараагийн дунд хугацааны хөтөлбөрийг тухайн үед тодорхойлсон.
Ерөнхий сайдын дараагийн айчлал өмнөд хөршид болсон бөгөөд 2022 оны хоёрдугаар сард Бээжингийн өвлийн XXIV олимпийн нээлтийн ажиллагаанд оролцсон юм. Энэ айлчлалын дараа “Монгол Улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох зэс, коксжсон нүүрсний экспортын 50 гаруй хувийг дангаараа эзэлдэг Гашуунсухайт-Ганцмод боомт болон Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг эцэслэн тохиролцсоноор 14 гаруй жилийн хугацаанд гацсан Гашуунсухайтын төмөр замын өргөн нарийн царигийн маргаан эцэслэгдэж, нүүрсний экспорт гацаанаас гарсан” гэх таатай мэдээ түгснийг олон нийт санаж буй биз ээ.
Ерөнхий сайд Давосын чуулганы үеэр Сингапур Улсын Тарман Шанмугаратнамд бараалхсан талаар дээр өгүүлсэн. Өмнө нь Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүний урилгаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны долоодугаар сард тус улсад айлчилсан.
Тиймээс Ерөнхийлөгчид нь бараалхахдаа өмнөх албан ёсны айлчлалаар тохирсон зүйлсийг бодит ажил хэрэг болгоход хоёр тал нягт хамтран ажиллаж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. Энэ нь Сингапурын хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог Монгол Улсын онцлогт тохируулан нэвтрүүлэх ажил амжилттай хэрэгжиж байгаа, Сингапурын Төрийн орон сууцжуулалтын туршилга, загвараас суралцаж, технологи, менежментийг нутагшуулахад хамтран ажиллах зэрэг байв. Мөн хоёр улсын хооронд шууд нислэг эхлүүлэх боломж ч нээгдэх боломжтойг таатай мэдээ бий.
Ерөнхий сайдын айлчлалуудаас онцлоход 2022 оны аравдугаар сард ХБНГУ-д айлчилж тус улсын Кнацлер Олаф Шольцтай уулзсан. Энэхүү айлчлалыг олон улсын судлаачид өндөр, дээд түвшний улстөрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, эдийн засаг, худалдаа болон бусад салбарт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой болсон гэж дүгнэж байв.
Ерөнхий сайд БНХАУ-д 2023 оны зургаадугаар сард тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяны урилгаар албан ёсоор айлчилсан нь хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, бүхий л салбарын бодит хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн.
Харин АНУ-ын Дэд Ерөнхийлөгч эрхэмсэг хатагтай Камала Харрисын урилгаар тус улсад 2023 оны долоодугаар сард айлчилсан нь Монгол Улс “гуравдагч хөршийн стратегийн түншлэл”-ээ баталгаажуулсан явдал байсан хэмээн тоймчид дүгнэдэг билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт 16 хувийн гүйцэтгэлтэй байна
Цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг эмчлэх тогтолцоог шинэчилнэ
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Сэтгэгдэл бичигдээгүй байна