Ерөнхий сайд аа, Х.Болорчулуун сайд чинь хүн алах нь

Moderator
2024/01/18


ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун бусдыг айлган сүрдүүлж, арай л аминд хүрчхээгүй байна. Гэхдээ автомашинаар мөргөж, араас нь элдэв арга чаргаар амыг нь барихаар хичээж байгаа талаар Murch.mn мэдээллийн сайтын сэтгүүлчид олон нийтэд дэлгэлээ. Тэд аргаа барахдаа олон нийтэд ийн мэдээлэл хүргэж буй хэрэг. Эс бөгөөс үнэхээр сэтгүүлчдийн хэлж байгаа шиг хоолойг нь хэрччихвэл яах бол...
Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар Х.Болорчулууны талаарх мэдээллийг нягталж шалгуулах ёстойг анхаарна биз ээ.

Тус сайтын сэтгүүлчдийн тухайд Х.Болорчулууны нэр хүндэд халдаж, худал мэдээлэл түгээсэнгүй. Ердөө л холбогдох хуулиудын дагуу олон нийтэд нээлттэй мэдээлэгдсэн мэдээллийг нэгтгэсэн нь Х.Болорчулууны мөн чанарыг ил болгочихсон хэрэг.Харамсалтай нь сэтгүүлчдийн цуглуулж, нэгтгэсэн мэдээллийг шалгах хуулийн байгууллагынхан ч алга гэдгийг бас тэд хэлсэн.

УИХ-ын гишүүний бүрэн эрхийг эдэлж, эх орончийн дүр эсгэж яваа Х.Болорчулууны хувьд харагдаж байгаа шигээ эгэл даруу биш гэдгийг сэтгүүлчид мэдээлэл цуглуулахдаа илчилснийг та харж байна.
Нэгэнт Х.Болорчулууны гар, хөл бологсод хуулийн байгууллагад ч өргөн хүрээгээр “шигдчихсэн” учраас түүнийг зохистойгоор шалгах хүн алга. Тиймээс л Засгийн газрын сайдынхаа нэр холбогдсон сүлжээг шалгуулахад гэмгүй юм байна гэдгийг Ерөнхий сайд танд дуулгая.



Ерөнхий сайд аа, Х.Болорчулуун сайд чинь хүн алах нь
Ерөнхий сайд аа, Х.Болорчулуун сайд чинь хүн алах нь
Ерөнхий сайд аа, Х.Болорчулуун сайд чинь хүн алах нь
Ерөнхий сайд аа, Х.Болорчулуун сайд чинь хүн алах нь
Ерөнхий сайд аа, Х.Болорчулуун сайд чинь хүн алах нь
Ерөнхий сайд аа, Х.Болорчулуун сайд чинь хүн алах нь
Ерөнхий сайд аа, Х.Болорчулуун сайд чинь хүн алах нь
Ерөнхий сайд аа, Х.Болорчулуун сайд чинь хүн алах нь

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.34
    2024/01/18

    Оюун-Эрдэнэ сайд нартаа базуулсан бнаа Болорчулуун Хүрэлбаатар гээд зөндөө хүмүүс бнаа

    Хариулах
  • 66.181.181.133
    2024/01/18

    Оюутан ахуйгаас нь; аймгийнхаа хөдөө суманд томилогдон очиж ажиллах үеэс нь л энэ хүнийг мэдэнэ. Даруухан хэн хүнтэй эелдэг харьцаатай томоотой хүнд тусархуу л хүүхэд байсан. Их хурлын гишүүн боллоо гээд ч нэг л зангаараа харьцаж мэнд устай л явдаг. Элдэв гажууд зан араншин гаргаж байсныг нь ёстой мэдэхгүйн бн. Томоотой л хүүхэд байсандаа.

    Хариулах
    • 66.181.161.66
      2024/01/18

      Hvn tsag hugtsaa ongoroh tusam oorchlogddog ter tusamaa shunal ni ihdvel bvvr aimar