Оны өмнө нүүрсний сонсгол зохион байгуулсны ачаар орон нутаг дахь газрын наймаачдын хэрэг ил болсон. Одоо тухайн үед Өмнөговьд гаднынханд газар олгосон албан тушаалтнуудыг шалгаж, саатуулаад байна. Зарим нь буюу аймгийн Засаг дарга асан Б.Бадраа хил даван одсоныг “шувуу” ажиллагааны хүрээнд авч ирэхээр болоод байгаа.
Үндсэндээ энэ бол авлигатай хийж буй тэмцлийн үр дүн. Ерөнхий сайд, Засгийн газар зарлалаа олон нийт дэмжээд, хуулийн хүрээнд тухайн асуудлыг үргэлжлүүлээд явахад ямар үр дүнтэй болохыг бид өмнө нь харсан. Энэ удаа ч тэгээсэй хэмээн хүсэж байгаа.
Тухайлбал, Хөгжлийн банкны асуудал. 2022 оны эхэнд чанаргүй зээлдэгчдийг ил болгоход зээл авчхаад бүтэн 10 жил төлөөгүй, нийт актив 3.2 их наяд төгрөгийн 55.4 хувь буюу 1.6 их наяд төгрөг чанаргүй зээлийн ангилалд орчихсон байсан үе. Асуудал хүндэрвэл Монгол Улс дефольт зарлахдаа тулчихсан гэсэн үг.
Түүнчлэн банкны хувьд 100 хувь төрийн өмчит банк учраас тухайн үед банк дампуурсан бол Засгийн газар цаашлаад татвар төлөгчдийн нуруун дээр маш их ачаалал үүсэх эрсдэлтэй тулгарах байсан.
Гэвч жил гаруйн хугацаанд Хөгжлийн банкны асуудлыг илчилж, удирдлагын багийг өөрчилж, зээлдэгчдийн асуудлыг олон нийтийн өмнө ил болгосноор өнөөдөр тус банк хэвийн болсон.
Үүнийгээ дагаад 2023 онд эргэн төлөх хуваарьтай байсан “Евро” бондын 500 сая ам.доллар, “Самурай” бондын 200 сая ам.долларын өрийг хугацаанд нь төлж барагдуулсан сайхан мэдээ дуулгасан. Хэрвээ үүнийг төлж чадаагүй байсан бол олон улсад Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг үнэлэх үнэлэмж хэд дахин буурах байсан.
Мөн нэгэнт Хөгжлийн банкны өмнөх алдаа, завхралыг үгүй хийж, үйл ажиллагаа ил болгосноор Хөгжлийн банкнаас 2022, 2023 онд гаргасан биржийн бус зах зээл дээр төгрөгөөр бондыг гаднын хөрөнгө оруулагчид худалдан авч, валютын урсгал нэмэгджээ.
Олны анхаарлын төвд байсан Хөгжлийн банктай холбоотой хуулийн асуудал ямар шатанд байгааг олон нийт харж, хүлээж буй. Учир нь, Ерөнхий сайд, Засгийн газар авлигатай тэмцэхдээ анхлан эхлүүлсэн ажлуудын нэг учраас тэр.
Тэгвэл Хөгжлийн банкны гэх хэргийг давж заалдах шатны шүүх хэлэлцэхээр болоод байгаа. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2024 оны нэгдүгээр сарын 9-нд хүлээн авчээ.
Хөгжлийн банкны гэх хэргийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн онд хянан хэлэлцэж, 32 хүн, дөрвөн хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага оногдуулж, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нарын 48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн Монгол Улсын Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны дөрөвдүгээр сарын 17-ноос долдугаар сарын 7-ны өдрийн хооронд хянан хэлэлцээд, 32 хүн, дөрвөн хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага оногдуулж, 48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Тэгвэл прокуророос дээрх нэр бүхий 48 хүний хэргийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон, мөн зарим шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах, торгох ял оногдуулсан нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэгт тохироогүй, ял хөнгөдсөн гэж үзэн анхан шатны шүүхийг шийдвэрийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичээд байгаа билээ. Тэгэхээр Хөгжлийн банк өдгөө үйл ажиллагаа нь хэвийн болсон ч хуулийн хүрээнд холбоотой гэмт этгээдүүдэд холбогдох хэрэг нь дуусгавар болоогүй гэсэн үг юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт 16 хувийн гүйцэтгэлтэй байна
Цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг эмчлэх тогтолцоог шинэчилнэ
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Сэтгэгдэл бичигдээгүй байна