Монголын кино урлаг нэгэн үе эргэж сэргэх эсэх нь ч мэдэгдэхгүйгээр навс унаж байсан ч дахин сэргэж төрөл жанр нь ч өргөжиж, шил шилээ дарсан олон сайхан уран бүтээлүүд ёстой л борооны дараах мөөг шиг олширсон.
Үүний нотолгоо нь залуу уран бүтээлчдийн кино Олон улсын наадмаас шагнал хүртэж, олон улсын тавцанд ч бас өрсөлдөж буй хэд хэдэн уран бүтээл, хийгээд найруулагчийн тухай бид оны өмнө шуугьж л байв.
Үүнтэй зэрэгцэн “HD Монгол” ТВ-ээр Солонгосын сериалын Монгол хувилбар “SUITS” кино цацагдаж, монгол тэр тусмаа залуу уран бүтээлчид тоглосон болоод ч тэр үү Бямба, Ням гарагт тэрхүү киног үзэх гэсэн үзэгчид цаг заваа хүртэл зохицуулдаг болоод байгаа. Гэхдээ л сэтгэл гонсгор байгаа нь нууц биш. Юунд сэтгэл гонсгор гэж үү. Очиж очиж Солонгосын киног хуулбарлах гэж....
Гэтэл ийнхүү сэтгэл гонсгор байхтай зэрэгцэн Туркийн “Ээж“ киног Монгол хувилбарт оруулж, энэ сарын 20-ноос “Боловсрол” ТВ-ээр үзэгчдийн хүртээл болгох гэнэ. Эхний 1,2 ангийг нь зарим үзэгчид “VOO”-гээс үзчихсэн гэж байгаа.
Өдгөө дэлхийн 8 оронд өөр өөр хувилбараар бүтээгдсэн гэх эл киног Хамгийн сайн бүтээсэн нь Туркчууд. Туркийн тэрхүү киног гүйцсэн уран бүтээл болсон нь юу л бол. Эрхийг нь авч өөрсдийнхөө өнцгөөр хийсэн бүтээлүүдийг нь ч гэсэн нэг их таашаадаггүй юм билээ. Гэхдээ уран бүтээлчид нь муу болоод таашаахгүй байгаа юм биш. Ерөөсөө л Туркийн “Ээж” дэлхийн хэдэн тэрбум хүний зүрх сэтгэлд хүрч чадсан учраас тэр.
Эдгээрийг өгүүлэхийн учир нь Монголын уран бүтээлчдийн чадвар чансаа тааруухан болж байна гэж нэг талаараа харагдаж буйг хэлж буй хэрэг.
Товчхондоо бол хэн сэтгэнэ тэр хөгжиж, хэн хуулна тэр үхэждэг нь жам гэж байгаа.
Монголд өнөөдөр мянга мянган сэдэв бий. Яагаад тэдгээрийг хөндөж болохгүй гэж. Тэгээд ч бусдын уран бүтээлийг хуулбарлан хийж буй кинонд мөнгө төгрөг төсөвлөх юм бол ёстой монголын соёл урлагийг булшилж буйтай агаар нэг үйлдэл болно.
Тиймээс өөрсдөө киногоо хийж, жүжгээ тавья. За, яах вэ зарим нэг ухвар мөчид нөхөд “Дэлхийн сонгодог бүжгэн жүжиг, дуурийг тэгвэл яагаад тоглоод байгаа юм” гэж мэднэ. Тэгвэл тэдгээр бүтээлүүд ямар ч нийгмийн үед амьд оршиж, хэдэн зууныг дамжин ирсэн юм шүү дээ.
Тэгээд ч хүний юм бол хүнийх л байдаг бөгөөд хуулбарласан киног нь үзээд сууж байгаа үзэгчдийг хүндэтгэх хэрэгтэй. Яагаад гэвэл үзэгчид та нарын тэжээгч шүү дээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт 16 хувийн гүйцэтгэлтэй байна
Цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг эмчлэх тогтолцоог шинэчилнэ
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
202.126.89.232
Ergeh uchiral gedeg kino vzsen hairan mungu
Хариулах