АН-ын гишүүд Хөрөнгө оруулалтын хуулийг дэмжиж буйгаа илэрхийлж, Л.Гантөмөр гэгч даргыгаа огцруулахыг шаардаж өнгөрөгч Баасан гарагт мэдээлэл хийсэн. Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг болчхоод байгаа АН-д уг нь ард түмэн мөн ч их итгэж байгаа. Яагаад гэвэл “Одоо л АН сайн ажиллахгүй бол ард түмэнтэйгээ хамт авслагдахад бэлэн болсон” гэж үзэж буй учраас АН-ыг эв эеэ хичээгээд энэ сонгуулиар дорвитойхон шиг ажиллаадхаасай, хүчтэй сөрөг хүчин гэдгээ харуулаадхаасай хэмээж буй.
Гэтэл сонгуулийн марафон аль хэдийн эхэлчихсэн энэ үед хагаралтай хэвээр, даргаа огцруулах тухай ярьж “Л.Гантөмөр, Х.Баттулга гэх хүмүүстэйгээр сонгуульд өрсөлдөх юм бол ёстой л хэлээ гаргаад, гараа өргөөд буугаад өгч байгаатай агаар нэг” гэж ярьж буй. Харин нэг хэсэг нь одоо огцруулах тухай ярьж байгаа нь АН ялагдахын, энэ сонгуульд урагш хөдлөхгүйн дохио” гэж үзэж эвтэй байхыг эрхэмлэхийг чухалчилж байна.
Товчхондоо бол АН-ынхны удирдлагын төвшний энэ арсалдааныг харахад өмнөх сонгуультайгаа өнгө ижил гэдэг нь ч харагдаж буйг булт олон ярьж, дүгнэж байна. Тэгээд ч хөзрөөр бол өнгө ижил гэдэг чинь хожигдохын цондон ч намдаа итгэсэн ард түмний итгэлийг хөсөр хаяж үл олно гэдгийг эрх биш ухаарч буй болов уу.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АН-ын ҮБХ-ны 28 гишүүнийг нэгтгэсэн “Новекс” клуб улс төрийн фракц болсноо зарлалаа
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна