Сайн нь илүү жин дарна

Moderator
2024/01/15

Олны зүгээс 2024 оны төсвийг тун дажгүй, сайн болсон гэж үздэг. Гэхдээ хэсэг бусаг нөхөд хэтэрхий том, данхайсан, хавагнасан, үрэлгэн болсон гэдэг.  Сайн нь ч саар нь ч бий. Гэхдээ сайн нь илүү жин дарна.

Жил жилийн төсөв батлагдсаны дараа элдэв яриа гардаг ч энэ удаад нэг их янз янзын юм яригдалгүй тэгсхийгээд  чимээ алдарсан нь  өөлөх өө сэв тун бага байсныг нь гэрчилж буй юм.

2024 оны төсөвт олны талархал хүлээсэн нэг хэсэг бол 2024 оны  улсын төсөвт  зураг төсөлгүй, тооцоо судалгаагүй,  нэг үгээр хэлбэл “Харанхуй, мөнгө угаах гэсэн төсөл”-лүүдийг боомилж босго алхуулаагүй. Энэ нь нэг талаараа улсын төсвөөс элдэв барилга байшинг ингэж тэгж барина гэж мөнгө төгрөг шамшигдуулдаг этгээдүүдийн  эгдүүг  хүргэж нэг хэсэг жиг жуг хийцгээж л байв.

Нөгөөтэйгүүр шинэ хөрөнгө оруулалтуудыг аль болох хязгаарлаж,  өмнөх жилүүдэд эхлүүлсэн төслүүдийг дуусгахыг чухалчилсан нь  жинхэнэ нүдээ олсон ажил байж олны талархлыг ч хүлээж чадсан.

Товчхондоо бол эмнэлгийн барилгаас эхлээд олон сар жилийг элээж бараг л балгас болох дөхсөн барилгуудыг урагшлуулж, хүүхдийн цэцэрлэг, сургууль, хүүхдийн эмнэлэг барихыг төсөвтөө илүү тусгаж өгсөн нь жинхэнэ ард иргэдэд, монголын ирээдүй болсон хүүхэд багачуудад оруулж буй том хөрөнгө оруулалт болж чадсан гэж зориуд онцолмоор байгаа юм.

Ганцхан жишээ дурдахад Эх хүүхдийн эрүүл мэндийн төв буюу улсдаа ганцхан гэж хэлж болох Эх нялхсын ачаалал үнэндээ хэрээс хэтэрч нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 330 сумаас ирэгсдийн хөлд үргэлжийн дарагдаастай байдаг.

Тэгвэл 2024 оны төсөвт Хүүхдийн эмнэлэг барих ажлыг  онцолж өдгөө  Эх нялхастай  зэрэгцэн босч байгаа томоохон эмнэлгийг харсан хэн хүнгүй “Ёстой сайхан эмнэлэгтэй болох нь” хэмээж сэтгэл өег буй. Мөн цэцэрлэг, сургуульгүй хэд хэдэн хороодыг  анхаарч 2024 онд шинээр сургууль цэцэрлэг барихаар болоод байгаа.

Энэ нь улсын төсвийн реформ оновчтой, үр өгөөжтэй, олон талын ашигтай болсныг харуулж буй бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар, тэр тусмаа Сангийн яамныхны мэргэжлийн баг хамт олны ажлын үр дүн, үзүүлэлт товчхондоо ийм буюу.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.189.166
    2024/01/17

    Дарханы спорт цогцолборыг дуусгаач дээ Жавхлан сайдаа хувьдаа идэх гэж байгаа биш дээ мөнгө төгрөгийг нь шилжүүлэх хэрэгтэй дээ бараг 15 жил болллоо

    Хариулах
  • 139.5.219.238
    2024/01/15

    Haaltin gereetei yu tanaih

    Хариулах