Хотын дарга Х.Нямбаатар нийтийн тээврийн парк шинэчлэлийг эхлүүлнэ гэж мэдэгдсэн. Энэ хүрээнд нийтийн тээврийг шинэчилж, зорчих маршрутыг өөрчилж буй. Мөн автобусаар зорчих тарифыг 1000 төгрөг болгон нэмэгдүүлж энэ хүрээнд нэг иргэн өдөрт 4 удаа зорчих эрхийг нээнэ гэж НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдэгджээ. "Заавал картаа уншуулж байж 1000 төгрөгөөр өдөрт 4 удаа автобусаар зорчино. Жолоочид бэлэн мөнгө өгвөл зорчих бүртээ 1000 төгрөг төлөх нөхцөл үүснэ" гэв.Нийт зорчигчдын 55 хувийг хөнгөлөлттэй зорчигч эзэлдэг байна. Эдгээр хүмүүсийн зорчсон нөхөн төлбөрийг төрөөс олгодог. Тэгвэл суусан зорчигчийнх нь тоогоор автобус компаниудад дээрх нөхөн олговрыг олгох өөрчлөлтийг хийх юм байна. Тиймээс картны бүртгэлийг сайн хийх шаардлага гарч байгаа аж.
Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд энэ онд нийт 600 автобусны татан авалт хийхээр төлөвлөж, эхний ээлжнийхийг БНХАУ-аас авчраад буй. Тэгвэл тус автобусуудыг аж, ахуй нэгжүүдэд хуваарилан өгнө. Автобусыг өгсний дараа маршрутыг өөрчилж богино эргэлтүүдийн чиглэлийг нэмэх аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АН-ын ҮБХ-ны 28 гишүүнийг нэгтгэсэн “Новекс” клуб улс төрийн фракц болсноо зарлалаа
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
202.9.46.123
zavaal 4 udaa yavax estoi yuu
Хариулах59.153.114.61
хэзээнээс дүрэм нь хүчин төгөлдөр болох гээд байгаагаа хилээч . байнга л ярих юм.
Хариулах202.9.40.64
Хөдөө орон нутгаас ирсэн хорооны байцаагч халамжийн мэргэжилтэн нэртэй хүмүүс нутаг орон танил талдаа хөнгөлөлттэй зорчигчийн эрх өгөөд байгааг эхлээд цэцгцэлмээр юмаа
Хариулах