Ажил өрнөж буй цагт алдаа оноо оршиж байдаг

Moderator
2024/01/12

Энэ Засгийн газрыг  булт олон өөр өөрсдийнхөө  дүгнэн шүүж бас сайшааж буй нь тодорхой.

Товчхондоо бол сай муу хэлж буй гэсэн үг. Гэхдээ  ийнхүү сайн муугаар хэлүүлнэ гэдэг нь  Засгийн газар ажиллаж байгаа учраас алдаа оноо байж, ард олон хэлэлцэж буй гэх үү дээ.

Ер нь өөлдөг нөхдөд бол учир дутагдалтай ч хийж байгаа  ажил нь урагштай явж байгааг хэлэхгүй өнгөрч боломгүй юм. Тэгээд ч урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэдэг шүү дээ. Нөгөөтэйгүүр  ажил хөдөлмөр өрнөж, алс хэтийн бодлоготой уялдаж  буй болохоор “ Өндөг шиг өөгүй...” байхгүй нь лавтай.

Засгийн газраас хийж буй олон ажлуудын хамгийн чухал нь ХОТЫН СЭРГЭЛТ буюу  орон сууцжуулах бодлого.

Монгол Улсын хүн  хүн амын  тэн хагас нь  ажиллаж амьдарч буй  их Хотын мээр Х.Нямбаатарын зүгээс 12.000 айлын орон сууцыг нэн яаралтай барихыг чухалчилж, газар чөлөөлөхөөс эхлээд ажилдаа орцгоосон.

Хотыг  орон сууцжуулах энэ бодлого  “Хотын  хэт төвлөрлийг сааруулах, түгжрэл, утааг бууруулахад чиглэсэн ч,  “Хөдөө орон нутгийг хөгжүүлэх”-д чиглэсэн ажилтай уялдаж буй юм. Тодруулбал Засгийн газраас хийж буй томоохон ажлын цөм нь гэж хэлж болно. Яагаад гэвэл ард иргэд рүүгээ чиглэсэн учраас тэр.

Тэдгээр 12.000 айлын орон сууцыг барьж бага, дунд орлоготой, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан болон залууст дэмжлэг үзүүлнэ гэдгийг Засгийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ болон Барилга хот байгуулалтын сайд, Сангийн сайд нар  “...дугтарвал хүч нэгтэй...” гэдэг шиг л хэлнэ билээ.

Юутай ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын хийж хэрэгжүүлж буй цогц ажлуудын  чухал хэсэг ОРОН СУУЦЖУУЛАХ ажил бөгөөд цаашид ч олон ажил хийхээр төлөвлөсөн нь эрэмбэ дараагаа хүлээсээр буй билээ.  

Тэгээд ч "Ажил өрнөж буй цагт алдаа оноо оршиж байдаг" нь бичигдээгүй хууль бөгөөд үүнийг өөдрөг талаас нь харах нь л чухал байгаа юм. 


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.79
    2024/01/17

    Origoo talhnii meneger hontsiin shees hontsiin huuhed

    Хариулах
  • 66.181.177.218
    2024/01/14

    Hairtai shuu Mundag

    Хариулах
  • 66.181.189.166
    2024/01/13

    засгийн газарт хугацаа хэрэгтэй тул дахин 4 жил ажиллуулж байж л үр дүн харагдана түүнээс биш хөгжил гэдэг цахилгаан шат биш шүү

    Хариулах