Ерөнхийлөгч асныг хуулийн байгууллагад дууджээ

Moderator
2024/01/12

Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг нүүрс болон төмөр замын хэргээр хуулийн байгууллага дуудсан. Энэ тухай мэдээлэл авсан тэрбээр уржигдар буюу лхагва гарагт төрийн ордонд хүрэлцэн ирж хөрөнгө оруулалтын тухай хуулийг эсэргүүцэж олны өмнө гарч ирсэн.

Нам гүмхэн байсан Ерөнхийлөгч асныг гэнэт олны өмнө гарч ирсэнд түмэн олон цочирч гайхахад хүрсэн. Хууль хяналтын байгууллагад дуудагдах бүртээ олны анхаарлыг өөр тийш нь саринулаад сурчихсан Ерөнхийлөгч асан энэ удаад бас л хуучин аргаа хэрэглэж.
Тодруулбал, оны өмнө болж өнгөрсөн нүүрсний сонсголоор Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбоотой нэлээд ноцтой мэдээллүүд яригдаж Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр түүнтэй холбоотой асуудлыг хуулийн байгууллагад шилжүүлэх болно хэмээн мэдэгдэж байв. Энэхүү сонсголын дараа хэд хэдэн хүнтэй холбоотой хэрэг хуулийн байгууллагад шилжсэний нэг нь Ерөнхийлөгч асных байжээ.
Мөн үүгээр ч зогсохгүй түүнийг нүүрсний хэргээр шалгахаас гадна мөрдөгчдийн шүүгээнд байсан төмөр замын хэргийг нь ч сэргээн шалгахаар болсон тухай мэдээлэл байна. Хэрвээ уншигчид анзаарсан бол Х.Баттулга төрийн ордонд мэдээлэл хийхдээ “Би УИХ-д нэр дэвшихгүй” хэмээн мэдэгдсэн нь зүгээр ч нэг хэлээгүйн зангилаа нь одоо л тайлагдаж буй. Хэрвээ тэр нэр дэвшихээр бол СЕХ-ноос нэр дэвшигчийн мандатаа авч чадахгүй том аюул бий. Тиймээс л нэр дэвшихгүй гэдгээ нүүр бардам хэлж намынхнаа алсаас дэмжиж эрх мэдлийн үзүүрээс атгасан шигээ суухыг тэрбээр хүссэн байж ч болох юм.
Тэгэхээр хэзээнээсээ Ерөнхийлөгч асныг шүүмжилж ирсэн Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр сонгуулиас өмнө түүнтэй холбоотой хэд, хэдэн хэргийг явуулж түүнийг улстөрөөс шахан гаргах ажлыг ч хийж мэдэхээр байна.
Ямартай ч уснаас хуурай гараад сурчихсан Ерөнхийлөгч асан энэ удаад нүүрсний болон төмөр замын хэргээс мултарч чадах эсэхийг харах л үлдлээ.



Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.93.135
    2024/01/16

    Хамгийн муухай юм хийдэг хүн дээ. Төмөр зам, нүүрс, спирт, өмч хувьчлал, тагнуул, тусгаар тогтнол гээд хамаг муухай бүгдийг хийсэн хүн дээ. Дагасан хүмүүс нь дандаа баларна. Хаяа муутай зөвхөн өөрийгөө боддог...

    Хариулах
  • 103.212.119.80
    2024/01/15

    жанхуучидыг улс төрөөс энэ монголоос зайлуул. хангалттай .энэ монголын эрх ашиг гэж байна уу ? хатуу шийтгэх хэрэгтэй

    Хариулах
  • 66.181.177.218
    2024/01/14

    Nyamjawiig demjeed uguuch Battulga ahaa taniig ariig zoolttoi daana :))

    Хариулах
  • 66.181.177.218
    2024/01/14

    Darga baihad ni yaaj hudlaa dolignoj bailaadaa muuhaishuu hun gedeg

    Хариулах
    • 66.181.177.218
      2024/01/14

      Baahan tusluulchaad horloh gej uzeed

  • 59.153.114.61
    2024/01/14

    гадагшаа өчигдөр явжээ гэж хэлнэ гэж бодлоо ш дээ.

    Хариулах
  • 103.57.93.111
    2024/01/13

    Одоо цаг нь болж байгаа. Муу новш.монголчуудыг молгидож идээд сурчихсан..

    Хариулах
  • 66.181.189.166
    2024/01/12

    хятадууд шиг өөрийхөө өмнөөс хүн шоронд суулгадаг өөдгүй новш одоо нэг сууж үзмээр байх юмаа мөн ч их идсэн дээ хагарах болоогүй юу

    Хариулах
  • 202.55.188.113
    2024/01/12

    Shorond ni hiigech mongoliig horloson muu novsh

    Хариулах