Монголчууд бид сайн, сайхан мэдээнд итгэх дуртай. Цаана нь эдийн засгийн үзүүлэлт, гарч болох эрсдэл зэргийг огт анзааралгүй өнгөрдөг. Тиймээс ч өнгөрсөн цаг хугацаанд хэдэн ч удаа МЕТРО-той болно гэх үлгэрт итгэв. Одоо ч бид тийм л гэнэн итгэмтгий зангаа гээгээгүй л байна.
Тэрийг нь улстөрчид уухайлан түрж, монголчууд хөгжлийн шатандаа гарч, метротой, цахилгаан автомашины хэрэглээгээ нэмэгдүүлсээр байна хэмээн хөөргөж байна.
Тухайлбал, өчигдөр Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотын 25 байршилд цахилгаан автомашин цэнэглэх станц барихаар төлөвлөжээ. Өнгөрсөн жилд 1061 цахилгаан тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Цаашид 2030 онд 30,000-д хүргэж хэрэглээг нэмэгдүүлсэн тохиолдолд одоо байгаа ердийн, дунд, өндөр хүчин чадалтай 70 цэнэглэгчийн тоог 15 дахин нэмэгдүүлж, 1000-аас доошгүй хэмжээнд хүргэх шаардлагатай гэж үзэж байгаа юм байна.
Нөгөө талд нийслэлд метро барих тухай асуудал яригдаж буй. Яах вэ, 2028 он гэхэд Амгалан-Толгойт чиглэлд 17.6 км баригдах, эцсийн зогсоол, эргэлт зэргийг нь оролцуулаад 18.3 км урттай метротой болчихно гээд байгаа.
Монголчууд уг нь “саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэг. Үнэндээ өнөөдрийн эрчим хүчний хэрэглээгээ дийлэхгүй шахам байхад бид цахилгаан аватомашины тоог нэмэгдүүлэх, метро барих талаар ярьж байгаа нь хэр зохистой үзэгдэл вэ.
Эрчим хүчний сайд нь “Аргална даа” гэж ярьсан шиг хэдэн жил аргалж, нийслэлчүүд, монголчууд цахилгааны хязгаарлалттай амьдарч байж цахилгаан машин, метротой болох билээ.
Эрчим хүчний эх үүсвэргүй ч иргэдээ аргадах сэдэвтэй “томчууд” шүү.
Дөнгөж оны өмнөхөн нийслэлчүүд гал алдахын наахнуур байсныг хүн бүр санаж байгаа биз. Ямар сайндаа л эрчим хүчний салбарынхан “Тогоо тохируулъя” зэрэг хэмнэлтийн уриалга, аянуудыг зохион байгуулж байх вэ дээ.
Хэрвээ “хойд айл” тогоо тасалчихвал юун цахилгаан машин унах байтугай л асуудал үүснэ. Өвлийг өнтэй давах байтугай гал алдчихгүй юмсан гэх асуудал л өрнөнө шүү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АН-ын ҮБХ-ны 28 гишүүнийг нэгтгэсэн “Новекс” клуб улс төрийн фракц болсноо зарлалаа
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
103.57.93.142
Энэ үнэн шүү дээ ЭХ салбарт маш их улс төр орж чадалтай мэдлэгтэй хүмүүс нь ажилгүй явж бна даа
Хариулах202.9.46.73
yamar vnen vg ve
Хариулах