УИХ-ын 2024 оны сонгуулийг томсгосон тойргоор зохион байгуулахаар болсон. Гэхдээ нийслэлд дүүргүүд хүн амын тооноос шалтгаалан дангаараа тойрог болж байгаа. Хамгийн олон хүн амтайд тооцогддог СХД-ийн хувьд таван мандаттай.
Энэ жил МАН-аас УИХ-ын гишүүн Э.Батшугар улирч, Соёлын сайд Ч.Номин, Засаг дарга Н.Алтаншагай, Нийслэлийн Ерөнхий менежерээр томилогдсон Ц.Төрхүү, ХЗДХ-ийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ нар нэр дэвшинэ хэмээж байгаа аж.
Орон нутгаас шилжин ирэгсэд ихтэй СХД-ийн сонгогчдыг улстөрийн намууд боловсрол муутай гэж үнэлэх нь их болжээ. Тиймээс ч гэр хороололд ч амьдарч үзээгүй, хотын захын ахуй, амьдралыг огтоос мэдэхгүй хүмүүсээ илгээх гэж байна.
Э.Батшугар болон Ч.Номингийн хувьд угаас тойргоо услаад удаж байгаа. Н.Алтаншагайгийн хувьд дүүрэг болон улсын төсвийн хөрөнгөөр хийсэн бүх ажлаа өөрөө хийж байгаа мэт сурталчилсаар хэдэн жил болж байна. Үнэндээ дүүргийн Засаг дарга, УИХ-ын гишүүн байх хоёр шал өөр үүрэгтэйг ч мэдээгүй л яваад байх шиг байгаа юм.
Дараагийнх нь Ц.Төрхүү. Толгойт орчмын унаган “хүүхэд”. Он гармагц Хотын ерөнхий менежерээр томилогдсон. Д.Мөнх-Эрдэнийн хувьд өмнө нь Д.Сумъяабазарыг Хотын дарга байхад нь зөвлөхөөр нь ажиллаж байгаа одоо ХЗДХ-ийн сайдын зөвлөх болчихсон яваа.
Тэдний хувьд сонгуулийн сурталчилгааны 14 хоногт өөрсдийгөө таниулж амжихгүй ч МАН-ын нэрээр, магадгүй ахиухан аяга, тавга тараасан нь УИХ-ын гишүүн болно гэсэн мөрөөдөлтэй сууж байх шиг байна даа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АН-ын ҮБХ-ны 28 гишүүнийг нэгтгэсэн “Новекс” клуб улс төрийн фракц болсноо зарлалаа
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
103.10.23.120
Мөнхэрдэнэ л байна бусад нь зүгээр зайл.
Хариулах103.57.93.103
Шилдэг залуусаа явуулж байгаа юм бна өрсөлдөгч намынхан барахгүй дээ
Хариулах