Төрийн аудитын байгууллагыг толгойлж, нүүрсний хэрэгт гэрчээр дуудагдаж явсан Д.Занданбат ажлаа өгчихлөө. Мэдээж бас УИХ-ын сонгуульд нэр дэвших мөрөөдөлдөө хөтлөгдчихсөн яваа. Уг нь бол Үндэсний аудитын газрын дарга байсан л даа. Гэвч түүнийг иргэн Д.Мөнх-Эрдэнэ өөрийн лайваараа танилцуулсан бөгөөд цалингаасаа хэт өндөр үнэтэй зангиа хэрэглэдгийг нь нотолж, олон нийтэд танил болгож байсан билээ. Үнэндээ төрийн байгууллагад насаараа шахам ажилласан хүн брендийн зангиагаар гангарч байгаа нь бас хардлага дагуулах сэдэв шүү.

Д.Занданбатыг ОХУ-д Элчин сайдаар суугаа Ө.Энхтүвшингийн хүн гэдэг бөгөөд цаадах нь Аудитын дарга болтол нь татсан нь ч бас үнэний ортой. Тэжээгч нь нэг бол тэжээврүүд нь ч ойрхон явдаг гэгчээр Д.Занданбат ч Үндэсний аудитын газрын даргын ажлаа өгөхдөө өөрийнхөө оронд Д.Загджавыг орхиод, томилуулчихна билээ. Нэг талаас нь харвал Үндэсний аудитын газар гэдэг байгууллага Ө.Энхтүвшингийн хүмүүс улстөрд орж, гарахдаа дамжин өнгөрдөг “бааз” суурь болчихож байгаа юмуу даа.
Д.Занданбатын хувьд Дундговь аймгийн харьяат учраас долдугаар тойрог буюу Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговийн бүсэд нэр дэвшинэ гэх таамаглал бий. Мань хүн саяхан болсон нүүрсний хэргийн сонсголд аудитын “асуудалгүй” дүгнэлт гаргасан нь нэлээд асуудал болж, өөрийг нь гэрчээр оролцуулахад хүргэсэн.
Тодруулбал, “Тавантолгой” ХК 5.3 сая тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүй хил нэвтрүүлсэн байхад аудитын байгууллага нь зөрчилгүй гэсэн дүгнэлт үйлдсэн, мөн хамаарал бүхий аудитын дүгнэлтийн бичиг баримт алга болчихсон гээд сууж байсныг олон нийт санаж байгаа биз ээ.
Асуудлыг ухаж үзвэл, нүүрсний сонсголын үеэр Д.Занданбатын ах Д.Занахүү нь 2010 оноос “нүүрсний” асуудалд холбогдож ирснийг ил болгосон. Тэрбээр “Дээдийн говь” компаниараа дамжуулан, орон нутгийн “Тавантолгой” ХК-тай №24 тоот гэрээ байгуулж, 500.000 тонн нүүрс Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байдаг. Мөн “Дээдийн говь” компаниар дамжуулан 2011 оны есдүгээр сарын 30-нд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын захирамжаар Хайрхан тавдугаар багийн нутагт 24 га газарт нүүрс ачиж, буулгах гаалийн хяналтын талбай байгуулахаар газар авсан нь ч бүртгэлтэй байдаг.
Энэ мэтээр Д.Занданбатын өөрийн хамаарал бүхий хүмүүс нь нүүрсний хэрэгт холбогдож байхад УИХ-ын гишүүн болохоор Өмнөговийг зорьж байгаа нь хэр үнэний төлөө, иргэдийн төлөө ажиллах сэтгэлтэй хүн болохыг нь харуулах биз ээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт 16 хувийн гүйцэтгэлтэй байна
Цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг эмчлэх тогтолцоог шинэчилнэ
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
202.126.89.68
Зөв сэдэвээ хөндсөн байна уих нэр дэвшигч нарийн мэдээллийг цувралаар бичээд байгаарай
Хариулах