Энэ хуулиар Торгуулиа төлөөгүй,Үзлэг оношилгоонд ороогүй, Зогсоолын төлбөрөө төлөөгүй,Авто зам ашигласны төлбөр зэрэг зөрчилтэй автомашинуудыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй, хязгаарлана гэж Хотын мээрийн зүгээс мэдэгдсэн.
Товлолт өдөр өнөөдөр. Гэсэн ч ардын тань амьдрал даанч хүнд байгаа тун тоогүй. Учир нь монголчууд шинэ жил, цагаан сар, улсын баяр наадмаа хамаг байдгаа шавхаж, бараг л халаасаа эргүүлж гөвж байгаад ч болов тэмдэглэдэг бичигдээгүй хуультай улс. Тийм дээ ч өнөөдөр буюу шинэ жилийн баярын дараа айл өрхийн эдийн засаг хямарч торгуулиа төлөхөд хүндрэлтэй болчхоод байгаа учраас “Ядаж л эхний 15 хоногийн цалин мөнгө буусны дараагаас энэ хязгаарлалтаа эхэлчихгүй дээ” гэж хотынхоо даргад гомдоод байгаа.
Уг нь торгуулиа төлөөгүй автомашинуудыг ийнхүү шахсанаар 70 тэрбум орчим төгрөг нийслэлийн төсөвт төвлөрнө гэх мэдээлэл бий ч ард иргэдийнхээ амьдралыг жаахан ч гэсэн бодолцож ядаж л энэ хугацаагаа 10 хоногоор хойшлуулсан бол жинхэнэ хотын иргэдээ бодсон үйл ажиллагаа байх байлаа.
Гэхдээ торгуулиа төлөөгүй нь 1, 2 өдрөөр замын хөдөлгөөнд оролцохгүй ч төлчхөөд маргааш нь замынхаа түгжрэлд хувь нэмрээ оруулаад зорчих нь тодорхой. Тэгэхлээр "Хотын даргаа, хугацаагаа жаахан ч гэсэн сунгачхаач дээ" гэх үгийг ард иргэдийн зүгээс дайж байна.
Товчхондоо бол өнөөдөр 300 мянган төгрөгийн торгууль төлөх Доржийн хүүхдүүд 10 хоног өлөн зэлмэн, талхтай талхгүй байж, ёстой л бүсээ чангалахаар болчхоод байна. Ийм мянга мянган Доржийнх их хотод маань бий шүү дээ. Тиймээс л тэдгээр иргэдээ сөрхүүлчихгүйн тулд хугацаагаа жаахан ч болов сунгачхаач дээ гээд буй юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт 16 хувийн гүйцэтгэлтэй байна
Цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг эмчлэх тогтолцоог шинэчилнэ
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
103.57.92.215
Дүрэм зөрчихөөд өрөвдүүлэх гээш
Хариулах103.212.116.115
Дүрэм журам зөрчиж чадсан гөлөгнүүд үйлдэж байхдаа бодох бж дээ.
Хариулах103.212.117.252
ард иргэдээ татвар торгуулиар өөд нь гаргахгүй улам л сөхрүүлж байнаа.нүүрсний хулгайчдаа ногоон автобусныхаа хулгайчдыг эхлээд шийтгээч
Хариулах