Х.Болорчулуун сайд аа, малчдадаа туслах уу яах уу...

Moderator
2024/01/08

Үнэхээр ч Монгол хүн тун ч хийморлиг, тун ч адтай авхаалжтай, ажилсаг гэдгийг гадаадын жуулчид ч өгүүлсэн байдаг.

Гэсэн ч  аргагүй юм аргагүй гэдэгчлэн  малчид энэ өвөл, хавар хэцүүдэх бололтой болоод явчихсан.

Монгол Улсын 330 сумын 166 нь нь зудтай байгаа энэ үед “Хот минь харлах вий” гэх айдас малчдад бий болчихлоо. Хотоо харлуулахаас эмээхдээ 500 малтай айл 300-г төхөөрлөө гэх мэдээллийг бараг л өдөр  тутамдаа сонсдог болов.

Эдгээрийг өгүүлэхийн учир нь товчхондоо бол төр засгаас дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй гэж буй хэрэг. Тийм дээ ч мал, мах борлуулах явуулын худалдаа явуулах талаар ХХААХҮ-ийн  яаманд малчид хандаад эхэлж.

Одоогийн байдлаар Архангай, Завхан, Баянхонгор зэрэг зарим аймгийнхан ийнхүү хүсэлт гаргаад байгаа бөгөөд цаашид ч аймгууд энэ арга хэмжээнд нэгдэх сурагтай.

Малынхаа тарга тэвээрэг нь шувтарчхаагүй дээр борлуулж худалдсанаар нэн шаардлагатай өвс тэжээлтэй болж үлдсэн малаа тэнхрүүлэх хүсэлтэй байгаа нь энэ. Хэрэв салбар яамнаас нь үүнийг дэмжээд өгвөл малчдын хотноос шууд борлуулалт хийж яагаад болохгүй гэж.

Малчдынхаа энэ хүсэлтийг аймгийн удирдлага, аймаг, орон нутгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрууд, тухайн аймгаас нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүд, ХХААХҮЯ-ныхан анхааралдаа авбал ”Хүчээ нэгтгэж” эрсдэлийг бага  гарзтайгаар даван туулах бус уу.

Тэгээд ч зуд ирвэл хуц ухнанд гэдэг биз дээ сайд аа...


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.180.222
    2024/01/08

    Дандаа гувшиж амьдарна гэж юу бхав Ажилсаг байцгаа Төр саалийн үнээ биш шүү

    Хариулах