“Бусдын биеийг үнэлүүлсэн гэх хэргийг прокурорт шилжүүлжээ” гэх иймэрхүү мэдээлэлд “Нийгмээрээ нэг их цочрохоо больж” гэх нэгэн ахмадын яриаг сонсоод гайхав...
Иймэрхүү хандлага ажиглагдсан болоод л тэр настан тийнхүү өгүүлсэн байж таарна. Нөгөөтэйгүүр охин үртэй хүн бүрийн сэтгэл ямар их эмзэглэж, ямар их түгшиж ямарваа нэг зүйлд санаа зовниж, битүүхэн айдас, хүйдэс хургаастай байдгийг тэр бүр мэдэхгүй л дээ.
2022 оны байдлаар хүн худалдаалах болон бэлгийн мөлжлөгт насанд хүрээгүй охид эмэгтэйчүүдийг хохирогч болгож буй гэмт хэрэг ихсэх хандлагатай байгааг мэргэжлийн байгууллагууд онцолсон байдаг нь ахмад настны тийнхүү хэлж буйг батлах шиг...
Гэхдээ энэ мессэж бол эцэг эх асран асран хамгаалагчид нь охин хүүхдүүддээ тавих хараа хяналтаа улам сайжруулахыг сануулж буй юм.
Мэргэжлийн байгууллагууд болон сэтгэл зүйчдээс хүүхдийнхээ ярьж байгаа зүйл, сэтгэл хөдлөл нь ямар чиг хандлагатай болж байгааг, бусдын хувцас эд хэрэглэлийг хэрэглэж байгаа эсэхийг сайтар анхаарах хэрэгтэй. Мөн согтууруулах болон мансууруулах зүйлийг хэр сонирхож, бас хэрэглэж буй эсэх, цахим орчинд хэдэн цагийг өнгөрүүлж, хэнтэй юун тухай ярьж байгаа зэрэгт нь хяналт тавих хэрэгтэйг анхааруулсаар байна.
Тэгээд ч “Гэмт этгээдүүд охин хүүхэдтэй айлын сул талыг нь судалдаг” гэх яриа оргүй хоосон зүйл биш бөгөөд охидоо анхаарч сайтар ажиглаж гэмээнэ тэднийхээ ирээдүйг гэрэл гэгээтэй сайн сайхан байлгахын үндэс суурь болдог гэдгийг мэргэжлийн байгууллагуудаас хэлж ярьж, анхааруулсаар байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт 16 хувийн гүйцэтгэлтэй байна
Цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг эмчлэх тогтолцоог шинэчилнэ
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Сэтгэгдэл бичигдээгүй байна