Тойргийнхон “давхар дээл”-тэй болно

Moderator
2024/01/03

УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших хүсэлтүүдийн дажин эхэлж байна. Төрийн албанд даргын суудалд тухалж явсан хүмүүс горьдлого тээн оны өмнө ажлаа өгсөн ч сонгуулиар хэрхэх байтугай нэр дэвших эсэх нь ч таамаг хэвээр байна.
Одоогийн байдлаар МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, генсек Д.Амарбаясгалан нарын томчууд нь УИХ-ын 2024 оны сонгуульд тойрогт нэр дэвшин өрсөлдөх талаар яригдаж байгаа аж. Учир нь, МАН-ынхан жагсаалтад багтсан хүмүүсээ давуу эрх эдэлсэн гэж үзэн УИХ-ын гишүүнээс хэтрүүлэхгүй, Засгийн газрын гишүүн болгохгүй гэсэн үг.
Тус намынхан олонх болсон тохиолдолд бүсчилсэн буюу томсгосон тойргоос торойж гарсан хүмүүстээ илүү эрх олгож, “давхар дээлтэй” болгох юм байна. Түүнчлэн томсгосон тойргоос сонгогдсон гишүүдийг Засгийн газрын гишүүн болгосноор бүсчилсэн хөгжлийг эрчимжүүлэх сайн талтай гэж үзэж байгаа аж.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.